Жинхэнэ үнэн

464 56 0
                                    

Жонгүүг соёогоо гарган Жиминий хүзүү рүү ойртон хэсэг бодолхийлснээ хүзүүн дээр нь зөөлхөн үнсээд холдов.

"Жимин би чадахгүй ээ. Чамайг өөр шигээ араатан болгож чадахгүй нь уучлаарай" гэсээр босон суув.

"Жонгүүг~а би өөрөө хүссэн байхад яагаад болохгүй гэж. Намайг ингэж их хүсэж байхад хүртэл чи зөвшөөрөхгүй хэрэг үү? Чи чадахгүй гэвэл би ах нараас гуйчихна" гэсээр орноос босон хаалга зүглэхэд

"Гуйя Жимин~а миний төлөө битгий хүн араатан бол гуйж байна"

"Тэгээд би чамд үхсэн ч хамаагүй юм байна тиймүү? Жонгүүг~а би чамтай үүрд хамт байхыг, үргэлж чиний дэргэд байж насан туршдаа хамт амьдрахыг л хүссэн энэ үнэхээр тийм буруу зүйл гэж үү???"

"Үгүй ээ энэ тийм амархан зүйл биш шүү дээ. Надад хугацаа хэрэгтэй чамд ч бас зүгээр л нэг сэтгэлийн хөөрлөөр бүгдийг ганцаараа шийдчихэж болохгүй" гэж хэлэн Жиминий урд очив.

"Сэтгэлийн хөөрөл??? Үгүй дээ Жонгүүг би энэ шийдвэрийг гаргах гэж маш олон хоног бодож, маш олон ч удаа эргэлзсэн. Тэгж байж гаргасан шийдвэрийг минь чи зүгээр л нэг сэтгэлийн хөөрөл гэж байгаа юмуу. Зориг гаргаад чам шиг болохыг хүссэн минь миний буруу байж л дээ" гэсээр хаалга саван гарав. Жонгүүг Жиминий хойноос гаран доош буухад Жин болон Намжүүн шатны хажууд зогсож байв.

Jimin's P.O.V

-аав" гэсээр том нүдлэн "Та энд юу хийж байгаа юм. Намайг энд байгааг яаж мэдсэн юм" гэж асуух хооронд Жонгүүг тэр хоёр луу харан гацаж орхив.

"Ү-үгүй ээ чамайг энд байгаа гэж би мэдсэнгүй. Энэ хүмүүсийг чи таньдаг хэрэг үү?" гэсээр аав над руу гайхан харна.

"Аан тиймээ ааваа танилц. Энэ хүн бол миний найз залуу Жон Жонгүүг"

"Юуууу?? Үр минь юу ярих нь энэ вэ? Одоо энэ араатан чиний........ байж боломгүй юм" гэсээр хөмсөг нь зангиран "Пак Жимин яг одоо намайг дагаад яв" гэж ширүүхэн хэлсээр гараад явчихав. Би Жонгүүг рүү гайхан харвал тэр ч бас хөмсгөө зангидан нүд нь улаанаараа эргэсэн харагдана.

"Жонгүүг~а хайрт минь чи зүгээр үү? Яагаад ингэж" үгийг минь таслан хэлсэн түүний үгс доторыг минь сийчих шиг л болов.

"Пак Жимин яг одоо эндээс яв. Танай аав болон чамайг тасар татан хаяхаас минь өмнө миний нүднээс далд орж үз" гэсээр намайг мөрлөн гараад явчихав. Намайг араас нь яаран гарахад түүний сүүдэр нь ч үл үзэгдэнэ.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now