Номын тухай

5.3K 293 5
                                    

Интернет дээр "Үерхлээ яаж тайлбарлах вэ?" гэж асуусан асуултад Еи зохиолч маш олон уншигчдын сонирхлыг татсан хариулт бичснээр хүн бүр л түүний түүхийг мэдэхийг хүсэх болжээ.

Уншигчид түүний цахим хуудас руу цочилж хамтын амьдралынхаа талаар бичсэн бяцхан бичвэрүүдийг олж уншсан ч хэтэрхий богино байгаа талаар ярьж эхэлсэн бөгөөд тухайн үед тэрээр амьдралынхаа зөвхөн гуравхан хуудсыг бичээд байсан юм.

Өдөр хоногоор уншигчдын тоо нэмэгдсээр, хүн болгон л "Нийтлэхээ больж болохгүй шүү." гэсэн сэтгэгдэл үлдээх болсноор зохиолч маань уг номоо эхлүүлэхээр шийджээ.

Маш хөнгөн, хөгжилтэй хэв маягтай чамайг байнга инээлгэж догдлуулах ч, бас уйлуулж чадах уг зохиолд үргэлж бүтэлгүйтдэг, дүнгээрээ сургуулийнхаа хамгийн доор шахуу жагсдаг бяцхан охин, сургуулийн хамгийн онц сурлагатан Х нарын нэг ширээнд суусан цагаас гэрлэлт хүртэл тохиолдсон үйл явдал, бяцхан охиноос хэрхэн бие даасан эмэгтэй болж буй талаар гарах юм.

Еи зохиолчийн амьдралын бодит түүхийг тэр чигээр нь шахуу бичсэн уг номыг орчуулж байгаадаа миний зүгээс баяртай байна.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагМесто, где живут истории. Откройте их для себя