Гурван бяцхан зүйл 2

1.2K 169 10
                                    

Хоёр дах зүйл.

Би юманд шууд хариу үзүүлдэггүй, удаан сэтгэл хөдлөлтэй хүн. Тийм болохоор түүнийг орхиод явсны дараа би түүнийг огт санаагүй. Үнэндээ, тэр байхгүй байсан ч би их сургуулиа бүрэн дүүрэн амжилттай бас зугаатай дүүргээд зогсоогүй зөндөө олон сонирхолтой, хөгжилтэй найзуудтай болсон. Их сургуульд байсан үеэ дурсах би их дуртай.

Нэг удаа би номын санд хичээлээ хийж байв. Өдрийн дөрвөн цаг л болж байсан байх. Цохны хажууд сууж байсан болохоор нарны туяа хөшиг нэвтлэн номон дээр минь тусав. Номон дээр туссан тэр гэрэл ганц л өгүүлбэрийг нүдэнд минь тодруулсан.

"Хаврын гоо үзэсгэлэн нэгэнт иржээ. Харин чи минь хажууд алга."

Гэртээ харьж явахад ч тэр өгүүлбэр толгой дотор минь дахин, дахин эргэлдэж, яаж ч хичээсэн бодохгүй байж чадсангүй. Номын сангаас дотуур байр хүртэл 10 хором алхдаг ч гэсэн, тэр өдөр би сургуулийг тэр чигт нь тойрсон.

Нарны сүүлийн цацраг газарт шингэж, зам даган ургасан модод салхинд найгана. Бүх зүйл хэвэндээ хэдий ч, бүх зүйл аажуухнаар дэвшиж байв. Яг тэр үед л би "Хэрэв чи энэ талаар ярьж чадаж ч байвал жинхэнэ ганцаардлыг мэдрээгүй байна." гэж юу гэсэн үг болохыг ойлгосон юм.

Өнөөх өгүүлбэр толгой дотор минь эргэлдсээр л...

"Хаврын гоо үзэсгэлэн нэгэнт иржээ. Харин чи минь хажууд алга."

Сургуулийн радиогоор Жефф Чаны "Сарны цагаан туяа" явж эхэллээ.

Сарны цагаан туяа тэнгэрийн хаяаг гэрэлтүүлнэ

Чи сэтгэлд минь байх ч, энгэрт минь алга

Өнгөрсөнд унагасан нулимсыг чинь би арчиж чадахгүй

Цаг хугацаа өнгөрч, өршөөл гуйхад дэндүү оройтжээ

Сарны цагаан туяа тэнгэрийн хаяаг гэрэлтүүлнэ

Тэргэл сар уйтгар гунигийг минь тольдоно

Дурсамжинд минь унасан нулимсыг би арчиж чадахгүй

Цаг хугацаа өнгөрчээ, өнгөрсөнд хийсэн алдаагаа хэрхэн залруулах билээ

Тэр дууг сонсоод би замын хажууд уйлж эхэллээ.

Түүнийг явснаас хойш анх удаа түүнийг үгүйлж уйлсан нь тэр юм. Би сэтгэл хөдлөлөө удирдахдаа сайн бас ямар ч төрлийн өвдөлтийг сайн тэсдэг ч гэсэн, тэр үед би ахиж сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй юм шиг санагдсан. Надад түүнд хэлэх өчнөөн олон зүйл байгаа гэдгээ ч ойлгосон. Би түүнд аз жаргалтай байгаа гэдгээ, өөрийгөө дорд үзэхээ больсон гэдгээ, амар амгалан, баяр баясгалантай амьдарч байгаа гэдгээ хэлэхийг хүссэн. Би түүнд өөрийгөө хөгжүүлэхийн тулд өдөр бүр хичээж байгаа гэдгээ, хичээлээс гадуур их олон үйл ажиллагаанд оролцож байгаа гэдгээ, өөрийгөө хөгжүүлэх олон сургалтуудад бүртгүүлсэн гэдгээ хэлэхийг хүссэн. Би түүнд өөрийгөө илүү сайн хүн болгож байгаа гэдгээ, ирээдүйгээ төсөөлөх бүртээ итгэл найдвараар дүүрэх болсон гэдгээ хэлэхийг хүссэн. Одоогийн би өнгөрсөнд байснаас хамгийн сайн нь. Чи л миний хажууд байвал бүх зүйл төгс болох байсан даа.

Хаврын гоо үзэсгэлэн нэгэнт иржээ. Харин чи минь хажууд алга.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now