Хууль бус хамтын амьдрал 15

827 146 2
                                    

Ф ажил руугаа буцалгүй бидэнтэй цуг дэлгүүр хэсэхээр болов. Тэр огтхон ч гомдоллохгүйгээр авсан бараануудыг маань зөөж, төлбөрийг нь төлж, араас дагаж явлаа.

Оройн хоолны цаг болоход Ф-ийн урьдчилж ярьж захиалга өгсөн алдартай зоогын газар оров. Хоолоо захиалахад тэр манай байрны даргаас ямар нэг харшилтай эсэхийг нь хүртэл асуусан. Ф-ийн санал болгосон хоолнууд нь бүгд байрны даргад маань нийцсэн тул тэр их л сэтгэл хангалуун сууж байлаа. Үнэндээ өчигдөр нэг хүн надаас даргын маань идэх дуртай хоолыг шалгаагаад байсан юм л даа.

Хоолоо идчихээд байрны даргаа буудалд нь хүргэж өгсөн бөгөөд Ф маргааш түүнийг онгоцны буудал руу хүргэж өгөхөөр тохиров. Ф даргыг маань явахаас өмнө ингэж хэллээ.

-Намайг Чяоигийн хажууд байгаагүй тэр жилүүдэд түүнийг харж хандаж байсанд баярлалаа. Би үнэхээр их талархаж явдаг.

Тэр энэ үгсийг чин зүрх сэтгэлээсээ хэлж байгаа нь харцнаас нь л харагдаж байсан.

Тэр үед надад их хачин мэдрэмж төрж билээ.

Ингэхэд чи одоо хэн бэ? Нүүрний хувиралгүй, ширүүн харцтай Ф-ийг минь хааш нь хийчих ээ вэ?

Бодож байсанчлан аравхан минутын дараа дотуур байрныхны чатанд "ЯАААААААААААААААА! Чяоигийн найз залуу ёстой эелдэг зөөлөн, халамжтай залуу байна!!!"

Ингээд бөөн бөөнөөрөө бужигнаж гарлаа.

-Чи Бээжин яваа юу?

-За бүгдээрээ хамгийн сүүлийн үеийн шинэлэг хов сонсоорой!

Байрны дарга маань болсон бүх зүйлийг нэгийг ч орхигдуулалгүй нэгд нэгэнгүй тоочиж гарлаа.

-Хүмүүс холхилдсон гудамжны тэг голд Чяоигийн өмнө сөгдөөд гутлыг нь сольж өгсөн гээд бод доо? Оройн хоолны үеэр миний бодлыг сонссон даруйдаа хоёрхон хормын дотор захиалгаа өгсөн! Хоёрхон хором шүү дээ! Надад иймэрхүү шулуухан залуус таалагддаг л даа. Одоо цагт бол ийм шийдэмгий мөртлөө гутлыг чинь өмсгөж өгөх халамжтай залуу олох өвсөн дундаас зүү хайхаас ч хэцүү гэж мэд.

Яг энэ үед үйл явдлын эзэн маань гэртээ орж ирэнгүүтээ буйдан дээр шалхайж хэвтээд зангиагаа тайлж байв. Тэр бөөн хөөр болсоор надаас "Өнөөдрийн тоглолт сайн байв уу?" гэж асуулаа.

Би толгойгоо дохин сайн байсан гэж хариулав.

-За тэгвэл хурдхан шиг ус бэлдээтэх.

Түүнд ус бэлдэхээр угаалгын өрөө явж байхдаа нэг зүйл сонин санагдаад ингэж асуулаа.

-Өглөө өндөр өсгийт өмсөж байхыг минь харсан юм бол гарахаас өмнө яагаад сануулаагүй юм?

Тэр хариу хэлэлгүй инээмсэглэх нь тэр.

Харин чатанд байрны дарга маань түүний халамжтайг гайхсаар л.

Нулимс хацар даган урсахад би дотроо ийн бодлоо.

Дарга минь дээ... та ч болоогүй л байгаа юм байна даа. 

Энэ дэлхий биш чи л надад таалагддагDonde viven las historias. Descúbrelo ahora