Нэг ширээний хоёр 4

1.4K 204 3
                                    

Хэрвээ Ф "Харсан бүхнээ санадаг хүн" бол би "хэдхэн зүйлээс бусдыг нь санаж чаддаггүй хүн" байх.

Би математикдаа дэндүү гэмээр муу, Харин Ф математикийг бол хашраана. Шалгалт авах бүрт тэр бүх асуултад гэрлийн хурдаар хариулаад дуусгачихдаг болохоор ердөө шалгалтын тал хугацаа нь л хангалттай бөгөөд үлдсэн хугацаанд нь тэр цонхоор ширтэн, бодол нь алсад одно. Тэгээд л миний түүний хариу руу өлөв долив хийх цаг ирнэ дээ.

Библэ дээр "Авахаас өгөх нь илүү баяслыг авчирдаг" гэдэг дээ гэж өөрийгөө зөвтгөөд л хуулдаг юм. Тэгээд  ч миний хийж байгаа зүйл Ф-д баясгах болохоос хууран мэхэлж буй хэрэг биш.

Ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл болно:

\Хариултын хуудас руу нь шагайх\ ACBCD, BCAAD, за за, болчихлоо.

\Хариултуудыг мартахгүйн тулд хурдхан шиг бичих\ BCAAD, BD... Юу билээ? Өө хөөрхий! Мартчихлаа!

\Ахиад шагайх\  Аан BCAAD юм байна.

\Ахиад бичих\ Юу билээ? Сүүлийнх нь B билүү, D билүү? Сайн харж чадсангүй!

Яг түүнийг цаас руу ахиад харах гэж байтал тэр цаасаа дундуур нь нугалчихсан байв!

Түүн рүү гайхан хартал тэр над руу жигшсэн янзтай ширтэж байлаа.

Би худлаа инээсэн болоод сүүлийн хариу B, D хоёрын аль нь байсан талаар санах гэж яаж ч хичээсэн юу ч орж ирдэггүй.

Гэтэл тэр хүйтэн өнгөөр "D" гэх нь тэр.

...

-Аятайхан шиг хуулчихаж ч чаддаггүй юм уу? Үнэхээр тэнэг юм аа.

Түүнийг ийн хэлэхэд би ирээдүйнхээ сайн сайхны төлөө л түүний хэлсэн үгийг сонсоогүй царайлан шүдээ зуун чимээгүй тэвчлээ.

Ф математикийн хичээл дээр даргалдаг. Нэг ширээнд суухаасаа өмнө бид нэгэнтэйгээ огт харилцаж байгаагүй бөгөөд тэр үед болсон зүйл миний ой тооноос огт гардаггүй юм.

Шалгалтын цаасыг тараахдаа цааснуудыг хоёр хэсэг хуваагаад, тэнцсэн хүүхдүүдийн цаасыг Ф тарааж, тэнцээгүй хүүхдүүдийн цаас багшид үлдэв. Минийх ер нь унасан цааснууд дунд байдаг юм.

Миний ээлж ирэхэд багш "Нэг муу сонголтот тестээс ердөө дөрөвхнийг нь зөв хариулсан байна. Гахайнд заасан ч чамаас дээр авна даа." хэмээн намайг загналаа.

Яг тэр үед Ф хажуугаар өнгөрч явахдаа цаас руу минь хальт харчихаад багшийн яриаг таслав.

-Тавыг зөв хариулсан байна, багш аа.

Багш хэсэг гайхшран чимээгүй болоход хүүхдүүд бүгд л "Хөөх..." хэмээн уулга алдацгалаа.

Тэр цагаас хойш хүүхдүүд намайг "Таван хариулт" гэж хочлох болсон доо. Хожим нь Бээжинд ажилладаг газар маань санаандгүй байдлаар "Таван хариулт" гэдэг гудамжинд байрладаг байж таарсан. Насан туршдаа "Таван хариулт" нэрний минь хойноос залгаатай амьдрахаар хараагдсан л бололтойдог.

Гэснээс, Ф энэ явдлын талаар хүний урманд дутуу хүтүү ч санахгүй байгаа. Тэрнээс болж ийм нэртэй болсон гэдгийг ч анзаараагүй.

Энэ явдлаас хойшхон тэр хүүхдүүдийн царайг сайн танидаггүй гэсэн шалтгаанаар Математикийн хичээл дээр даргалахаа больсон. Тэр хүний нэр тогтоохдоо их муу байсан болохоор дандаа буруу хүнд өгөөд байдаг байж л дээ.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now