Матарын ордны залуутай маргалдах нь 6

1.1K 182 10
                                    

Их Сургуулийнхаа уулзалтандаа явахдаа тэр намайг хамт явахыг хүсч байгаа эсэхийг минь асуув.

-Дэмий биз дээ. Угаасаа таних хүн байхгүй шүү дээ.

-Зүгээр ээ. Тэд нар чамайг танина.

Тэгээд би түүнийг дагаад уулзалтан дээр нь очив. Намайг суув уу, үгүй юу хүмүүс намайг заан "Аан, чи юм байна тээ?" гэх мэтээр асууж эхлэх нь тэр.

Би юу болоод байгаа юм бол хэмээн нэлээн гайхлаа.

-Чиний QQ-ны зураг чинь туулай биздээ, тээ?

-Яаж мэдсэн юм?

Өнөөх хүн өөртөө их л тааламжтай байгаа аятай хариулав.

-Бяцхан Ф өдөр бүр л чиний хуудас руу ордог байсан! Өөрийнхөө өдөр тутмын амьдралын талаар урт, урт нийтлэл оруулдаг байсныг чинь санаж байна. Тэр өдөр бүр нэгийг ч алгасалгүй уншдаг байсан.

Би ихэд гайхан Ф рүү хараад "Яагаад ерөөсөө юм бичээгүй юм?" хэмээн асуув.

Эцсийн эцэст түүнийг юм бичих болов уу гэж хүлээсэндээ л QQ ордог байсан шүү дээ!

-Тэр үед чамайг уучлаагүй байсан юм.

Өнөөх хүн үргэлжлүүлэн ярьлаа.

-Зүгээр л хүчтэй царайлж байхгүй юу. Нэг орой чиний тэмдэглэлийг уншчихаад хайрцаг шар айрагтай манайд ирээд намайг хамт уу гэж шахсан.

Би инээсээр яагаад тэгснийг нь асуулаа.

-Яахав, найз залуугийн чинь талаар олоод мэдчихгүй юу? Би маргааш нь шалгалттай байсан ч, энэ намайг шөнөжин уулгасан. Тэгээд сүүлд нь суултуур тэврээд үлдсэн дээ. Шалгах гэж очоод Ф-ийг хараад шууд л архи гарсан.

Ф түүн рүү муухай хараад "Одоо болно оо" хэмээн болиуллаа.

Өнөөх хүн үнэхээр л ярихаа больчхов.

Би ингэлээ гээд бууж өгөлгүй түүнийг үргэлжлүүлээд ярихыг ятгасаар л байлаа.

Тэр савхаа доош тавин "Би уйлсан" гэж аяархан хэлэв.

-Тэр өдөр амьдралдаа гуниглаж байгаагүйгээрээ их гунигласан. Тэгээд өөрийгөөө согтоож байгаад уйлсан юм. Тэгээд л болоо. Одоо асуугаад байлгүй хоолоо ид.

Тэр надад шөл аягалж өглөө.

Гэтэл миний хоолны дуршил юу ч үгүй алга болсон байв. Би аягатай шөл рүү ширтэн, нүүрээ шөл рүү дүрээд нуугдчихмаар санагдав. Сэтгэл минь тавгүйтлээ. Тэр намайг бодвол өөрийгөө илүү их зовсон гэж хэлэхэд нь би огт итгэдэггүй байсан. Хэтрүүлж байна даа л гэж боддог байснаас далайн нөгөө захад нууцаар миний талаар уншиж, надаас болж уйлдаг байсан гэж огт бодож байсангүй.

Гэртээ харьсан хойноо би түүнтэй их чухал яриу өрнүүллээ. Тэр надад гэмших хэрэггүй, өнгөрсөн бол өнгөрсөн, намайг юуг ч буруу хийгээгүй гэж хэлсэн ч гэсэн, сэтгэлд нэг юм буглачихаад алдсан зүйлсээ нөхөж өгөхийг хүсэв. Тэгээд түүнийг халамжилж, асуусан болгоныг нь биелүүлж, жирийн ярьдагаасаа хоёр дециблээр зөөлөн яриах боллоо.

Тэгээд сүүлд гэнэт нэг л зүйл биш байгааг ойлгов. Би тэмдэглэл дээрээ найз залуутай холбоотой юу ч бичээгүй гэдгээ саналаа.

-Тэр өдөр би юу бичсэн юм?

-Мартчихсан байна.

-Чи андуурсан юм биш үү? Найз залуугийнхаа тухай бичсэнээ санахгүй юм.

-ХХ/XX/XXXX өдөр бичсэн байсан. Өөрөө очоод унш.

Мартсан гээгүй билүү?

Би тэмдэглэлээ уншаад үнэхээр гайхлаа. Өдрийн энгийн үйл явдлуудаа бичсэн жирийн нэг тэмдэглэл байв. Амарч байсан болохоор ээжтэй хамт бууз хийж, Гуанчаотай маханд нь гогод хийх үү, цоохор майлз хийх үү гэж хэрэлдээд... онц гойд юм огт байсангүй.

-Би хаана нь найз залуу гээд биччихсэн байна.

-Сүүлээсээ хоёр дах цогцолборын сүүлчийн мөр.

Энэ жилийн өвөл өмнөх өвлүүдээсээ хүйтэн байх шиг санагдана. Найз залуу сургууль дээр зүгээр л байгаа даа?

Би гурван мөч чимээгүй гайхаж суугаад хулганаа шидлээ.

-Хөөе, өрөөний найзын маань авчирсан тэнэмэл нохой! Найз залуу гэдэг нэртэй нохой!

Тэр ч гайхаж зогсов. Хэд хэдэн нүүний хувирал гаргаад хэлсэн нь:

-Яахаараа нохойндоо найз залуу гэдэг нэр өгдөг байна аа?!

-Зүгээр л тийм нэр өгчихсөн юм. Тэр бүр Монро гэдэг нэртэй мууртай байсан!!!

-Та нар солиотой юм уу, хаашаа юм!!!

-Би яасан юм!!!

-Бичиж байхдаа тайлбар хийж болоогүй юм уу?!

-Өөрийнхөө тэмдэглэл дээр хэн эшлэл зүүлт хэрэглэдэг юм?!

-Чи албаар тэгсэн биздээ?!

-Би яаж чамайг гаж донтон шиг өдөр бүр хүний тэмдэглэл уншина гэж мэдэх юм?!

Миний өөдөөс хэлэх үггүй болоод тэр хаалга саваад гарлаа. Энэ удаа үнэхээр их уурласан гэдэгт би үнэхээр итгэлтэй байна.

...

Тэр орой би өрөөний найз руугаа залгалаа.

-Гэрлээд ийм их удчихаад чиний авчирдаг тэр нохойноос болж хэрэлдэж байгаагүйгээрээ том хэрүүл хийсэн гэдгийг мэдэж байна уу?

Тэгээд бид бүтэн 10 хором инээлдсэн юм.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now