Урт удаан амьдралаа сонирхолтой хүнтэй өнгөрөөе 13

1K 172 2
                                    

Ф намайг сайхан ааштай болгох урлагийг гаргууд эзэмшсэн хүн. Үүнийг батлах хэд хэдэн жишээний нэгийг одоо дурдъя. Өчигдөр би түүнд ингэж хэлэв.

-Ер нь би хамт байхад их амар хүн л дээ. Би чиний мөнгийг хэрэглэдэггүй, үнэтэй цүнх ч авдаггүй. Намайг сайшаахад л би сэтгэл ханачихдаг. Надтай гэрлэнэ ээ гэдэг чинь их ухаалаг шийдвэр байхгүй юу.

Тэр миний яриаг таслаад "Үгүй ээ. Би гаднах үзэмжнээс чинь болоод л чамтай хамт байдаг юм. Хэрвээ чи царай муутай хөгшин авгай байсан бол би аль хэдийн салчих байсан." гэлээ.

Тэгээд л би шууд аз жаргалын оронд очих шиг болсон доо.

-Миний хайрт хань, өнөө орой юу идмээр байна? Би юу ч байсан хийгээд өгье.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагOnde histórias criam vida. Descubra agora