Хууль бус хамтын амьдрал 3

1.1K 193 12
                                    

Үерхсэн хойноо Ф хоёр л юм хийдэг болов. Мөнгө олох, намайг хамт амьдаръя гэж ятгах.

-Манайд нүүгээд ир л дээ. Хамт байя.

-Хүсэхгүй байна аа.

-Тэгвэл би танайд очъё.

-Тэгэхийг ч хүсэхгүй байна.

-Яагаад?

-Ээж зөвшөөрөхгүй.

-Ээж чинь зөвшөөрчихсөөн.

-Хэзээ дээ?

-Намрын дунд сарын баяраар саран еэвэнтэй цуг хамт амьдарч болох уу гэсэн хүсэлт илгээсэн юм. Чамайг хүсч байвал хамт амьдрахад дургүйцэх юмгүй ээ гэж хэлсэн.

-Байз даа, чи ээж рүү саран еэвэн явуулсан юм уу? Би яахаараа мэдээгүй байдаг билээ?

-Чиний мэдэхгүй олон зүйл бий. Тэгээд битгий сэдэв өөрчлөөд бай. Нүүх юм уу, үгүй юу?

-Нүүхгүй ээ. Би өөр хүнтэй амьдарч сураагүй.

-Эрт оройгүй нүүж л таараа шүү дээ. Одооноос дасч байсан чинь дээр дээ.

-Ямар ядаргаатай юм бэ? Нүүхгүй гээд байхад.

Хэд хэдэн оролдлогын дараа тэр бууж өглөө гээд болив. Тэгээд нэг надад овоолоостой бичиг баримт өгөхөд би үнэхээр гайхлаа.

-Энэ чинь юу юм?

-Техник эдийн засгийн үндэслэлийн тайлан.

Хэсэг хугацаанд тайван байсгасан шалтгаан нь хэрэгтэй мэдээлэл, өгөгдөл цуглуулаад л тэр байж л дээ. Намайг хамт амьдруулах гэж янз бүрийн өнцгөөс давуу болон сул талыг нь жагсааж бичээд зогсоогүй хэрхэн нүүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх талаар ч бичэж, янз бүрийн тохиолдол (case), байрны дотоод зураг төсөл, мекко диаграмм гээд зөндөө зүйл багтсан тайлан байв.

-Тэгсэн ч би нүүхийг хүсэхгүй байвал яах уу?

-Тэгвэл ppt бэлдэнэ.

Хангалттай тэнэгтлээ!

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now