Ах дүүсийн өдөр тутмын амьдрал 2

1.2K 183 5
                                    

Жаахан байхад минь Гуанчао намайг байнга дээрлэхдэг байсан. Надтай тоглодоггүй юм байж миний амттанг булааж иднэ. Би түүнээс хамаагүй тарган байсан болохоор зодооны хувьд илүү давуу талтай байсан л даа. Хэрвээ булаалгасан амттанаа буцааж авч чадахгүй бол, биеийнхээ давуу талыг л ашиглахад хүрнэ. Гэхдээ л энэ муу хог их сайн жүжигчин байсан. Ээжийг хажуугаар зөрөнгүүт гараа ч далайлгаж амжаагүй байхад газар унаад толгойгоо бариад өвдсөндөө уйлж байгаа юм шиг жүжиглэнэ дээ. Ер нь энэ үйл явдал их амархан өрнөнө.

Үр дүнд нь ээж намайг сайн цохиж авна.

Мэдээж би ч заль гаргах үе бий. Ээж маань бидэнд яаж бичихийг зааж өгөхөд би өөрийнхөө нэрнээс ч өмнө түүний нэрийг яаж бичихийг сурсан. Тэгээд зайрмагны ишин дээр "Гуанчаогийн булш" гэж бичээд цэцэгний саван дээрээ зоож орхидог байв.

Үр дүнд нь ахиад л цохиулна даа. Дэлхий дээр нэгэндээ маш их хайртай, нэгэнтэйгээ маш дотно, нэгнийгээ огт үзэж чаддаггүй гээд маш олон янзын ах дүүс байдаг. Харин Гуанчао бид хоёр төрсөн цагаасаа байнга муудалцдаг гэдэг төрөлд нь хамаарна.

Гуанчаогийн төрөлхийн авъяас бол хорон үг хаях. Тэр үүнийгээ ээжийн гэдсэнд байхаасаа л хөгжүүлсэн байх. Бага байхдаа үнэхээр тарган байсан минь үнэн. Өвөл болохоор ээж ах бид хоёрыг ханиад авчихна гэж зовоод их олон хувцас давхарлуулдаг байв. Гуанчао хэдэн ч хувцас давхарлаж өмссөн тарган юм шиг харагддаггүй атал би шууд л бөв бөөрөнхий бөмбөг болчихно.

Гуанчао санаа зовсондоо "Ирээдүйд гэрлэхээрээ яана аа? Бусад охидууд хуримын даашинз өмсөөд яг гүнж шиг харагдаж байхад, чи яг л мантуу шиг харагдах нь байна." гэж хэлэв. Тэгж хэлснээс нь болж би хар дардаг болов. Тэр зүүдэнд, би сүйт хархүүтэйгээ сүмийн голд алхан бид нэгэндээ тангарагаа өргөхөд номлогч түүнийг гэргийгээ үнсэж болно гэж хэлэв.

Сүйт хархүү маань миний гивлүүрийг алгуурхан сөхөхөд дотор нь гахайн мах ногоотой мантуу байж байдаг юм даа.

Хичээсээр байгаад би тураад хэвийн жиндээ очиж чадсан. Сүүлд би Гуанчао руу "Хар даа, 40 кг ч хүрэхгүй~" гэж бичээд зургаа аваад явуулав.

Харин түүнээс ийм хариу ирэв.

-45 кг хүрдэггүй хүмүүс ихэвчлэн хавтгай эсвэл намхан байдаг. Харин чи аль, аль нь юм байна~

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now