Хууль бус хамтын амьдрал 16

776 130 5
                                    

Намайг Ф гуайтай үерхсэний дараа хүмүүс дандаа "Та хоёр хэзээ гэрлэх вэ?" гэж асуудаг байлаа. Би одоо хурим хийхийн хүслэн болсон хүн шиг харагдсан юм байх даа?

Харин найз минь ийнхүү тайлбарлалаа.

-Тийм биш ээ. Зүгээр л, та хоёр угаасаа удаан хамтдаа байх юм чинь хурим бол энгийн нэг ёслол төдий шүү дээ.

Надад багын нэг муу зуршил байсан юм. Хумсаа мэрэх. Ээж минь намайг хумсаа мэрлээ гээд хэчнээн шийтгэсэн ч би огтоосоо больж чадаагүй. Тийм болохоор миний хумс ер нь жаахан царай муутай л даа. "Ирээдүйд найз залуу чинь гэрлэх санал тавихаар очир эрдэний шигтгээтэй бөгж зүүж өг наад муухай гараа сарвайлгаад зогсож байх уу?" гэж ээж үргэлж л үглэдэг байлаа. Ингэж хэлснээс нь болоод яг бөгж зүүдгийнхээ даваан дээр хаягдах вий дээ гэж санаа их зовдог байсан.

Гэхдээ яг үнэндээ: Гэрлэх санал тавьдаг өглөө нь бид хоёр орондоо залхууран хэвтэцгээж байтал гэнэт тэр "Өнөөдөр завтай юу?" гэж асуув.

-Завтай.

-Би ч завтай.

-Тэгвэл явж гэрлэлтээ батлуулъя гэж тэр юу ч болоогүй юм шиг маш тайвнаар хэлэв.

Харин би юу ч бодолгүй "Тэгье" гэж хариуллаа.

Түүнийг онгоцний тасалбар захиалахаар орноосоо босоход нь л би юу хэлснийг нь ойлгосон юм даа. Ингэж гэрлэх санал тавьж байгаа юм уу?! Бөгжөө яах юм бэ?

Үүнийг уншсанаар та бүхэн юу ойлгох вэ гэвэл бодит байдал үргэлж бодож байсан шиг чинь онцгүй байдаггүй. Харин бүр дор байдаг. 

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now