Матарын ордны залуутай үерхэх нь 7

1.7K 212 3
                                    

Манай байгууллага өнгөрсөн жил хөдөөний уулархаг нутгаар хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм. Олон хүнд түлхэгдээд газар унахдаа хөл минь чулуунд нэвт зоогдчихсон. Тэр үед үнэхээр л нүдний өмнө одод түгэх шиг болсон доо. Хамт ажилладаг хүн минь намайг татаж босгоод зүгээр эсэхийг минь асуухад би өндийж босоод хувцасныхаа тоосыг гөвсөн шигээ түүнд хоёрхон лент наагаад л зүгээр болчихно оо гэж хариулав.

Буцаж очсон хойноо л өмд минь нил цус болсныг анзаарсан. Эмнэлэг рүү очоод үзүүлтэл шархаа оюулах хэрэгтэй гэсэн ч, мэдээ алдуулагч байхгүй болохоор хойшлуулахаас өөр аргагүй гэж эмч хэлэв. Нэврүүлгээ маргааш үргэлжлүүлэх ёстой учраас хойшлуулах боломж байгаагүй. Тэгээд л би шүдээ зуун эмчид оёж болно оо гэж хэлсэн дээ.

Эмчилгээний турш би нэг ч чимээ гаргахгүйн тулд их тэвчсэн. Манай ажлын 180 сантиметр өндөр залуу хүртэл хажуунаас харж тэвчихгүй байсан. Дараа нь тэр намайг их биширч байгаагаа хэлж байв.

-Энэ юу ч биш. Бага байхдаа би бас нэг хагалгаанд орж байсан юм. Тэр үеийн өвдөлт саяныхаас зуу дахин дор байсан ч би тэвчсэн.

Биднийг Бээжин рүү буцахад Ф тосч авсан ба би машинд ормогцоо л нам унтаж орхисон. Нэг сэртэл ажлын хүн маань Ф-тэй намайг хэдэн арван жилийн өмнө төрсөн бол яах аргагүй Лиү Хүлан (1932-1947, Хятадын Иргэний Дайны үеийн тагнуулч) болох байсан гэсэн яриа өрнүүлж суув.

-Тэр гэртээ хүртэл ийм хүчтэй байдаг уу?

-Үгүй ээ. Тэр их гоншигнодог бас дандаа кино үзчихээд надаар жаахан хүүхэд шиг аргадуулахгүй л бол уйлахаа ер болихгүй.

Хамт ажилладаг хүн минь бүр гайхан "Гэхдээ яагаад?" хэмээн асуув.

-Миний хажууд хүчтэй царайлах хэрэггүй болохоор л тэр.

Тэдний яриаг нууцаар сонсож байгаад өөрийн эрхгүй л уйлчихсан.

Нэг номны надад их гүн сэтгэгдэл үлдээсэн мөр байдаг юм л даа. Хүн амьралынхаа туршид хайрыг олж чадна, тачаалыг ч олж чадна. Гэхдээ эдгээр нь чухал биш. Хамгийн чухал зүйл нь ойлгох юм.

Тэгээд л би бодсон. Аан, үүнийг л ойлгох гэдэг байх нь.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now