Хуяг дуулга ба сул тал 3

747 114 4
                                    

Хятадын цагаан сараар бид хоёр эцэг эхийнхээрээ зочилдог уламжлалтай. Ф-ийн гэрийнхэн ч ёстой бужигнаж өгнө шүү дээ. Авга ах нар, авга эгч нар, нагац ах нар, нагац эгч нар, үеэлүүд, хамаатны дүү нар гээд л. Цагаан сар болохоор хүний хөлөөр тасрахгүй. Ф-ийн аавынх нь ажлын хүмүүс нэмэгдвэл ч гэрт багтаж шингэх аргагүй болно.

Аав нь их хатуу хүн болохоор тэднийд байхдаа бид хоёр хамаг сайнаараа байх гэж хичээдэг. Өглөө бүр 6:30-д босоод буйдан дээр нэг нэгрүүгээ харж эвшээж гарна шүү дээ. Хүмүүс ирэхээр Ф-ийн ээж бид хоёрыг жимс угаах гэх мэт ажилд дайчилна.

Ф зочны өрөөн дэх хүмүүс харж зогссоноо ингэж хэлэв.

-Plants vs Zombies шиг санагдахгүй байна уу?

-Айн?

-Дараагийн ээлжний Зомби нар ирж байна.

Би инээд алдан "Хэл амаа болгоомжтой. Аав сонсчихвол нэг сайн гөвүүлнэ шүү." гэлээ.

-Цагаан сараар нэгнийхээ мэндийг мэднэ гэж нэгэндээ бөөн төвөг удаж байх юм. Хялбарчлах хэрэгтэй.

-Яаж хялбарчилах юм бэ дээ?

-Утсаараа янз бүрийн ваучер явуулаад л хүмүүс нь өөрсдөө дэлгүүр ороод өөрсөддөө хэрэгтэй юмаа авцгаана биз.

-Хн.

-Хүүхдүүдэд өгдөг мөнгөө ч гэсэн интернэтээр л шилжүүлчихмээр байгаа юм.

Ийн ярьж зогстол Ф-ийн аав биднийг дуудлаа.

-Чэн ахтайгаа танилц.

Би тэр даруй түүнтэй мэндэллээ. Чэн ах явахаасаа өмнө надад улаан дугтуй өгөх гэв. Өдий насалчихаад байхад ийм юм өгсөнд нь гайхаж балмагдсандаа тэр даруй татгалзлаа.

-Ф та хоёрыг гэрлэхэд очиж чадаагүй болохоор нөхөж байна гэж бодоод авчих.

Ингээд би хэдэх үггүй өгснийг нь авлаа. Оройн хоолны дараа би бушуухан л улаан дугтуйг задлаад жаргалтай нь аргагүй доторх мөнгийг нь тоолж эхлэв. Чэн ахын өгөөмөр сэтгэлийг биширсэн би ингэж хэллээ.

-Интернэт банк шал хэрэггүй юм байна. Мөнгийг гараараа барьж байгаад тоолох шиг сайхан юм алга.

-Шуналтай гэдэг нь.

-Аяа, алдраа дуурсгасан агуу та ч гэсэн эгэл даруу надад мөнгө хайрлахгүй юм уу?

-Болно оо гэж хэлээд тэр дугтуйнаас 100 доллар сугалж аваад өгөхдөө "1 доллар хариулж өгөөрэй" гэж хэлэв.

-Ямар хүн цагаан сараар мөнгө өгчихөөд хариулт нэхдэг юм?

-99-ийн бэлэгдэл нь таалагддаг юм.

/99 буюу "九九" ханз нь "久久"буюу урт удаан гэсэн ханзтай ижил дуудлагатай байдаг./

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now