Хуяг дуулга ба сул тал 12

625 110 4
                                    

-Чи гэр бүлд эзлэх байр суурьтаа сэтгэл дундуур байгаад байна аа даа?

-Тэрэнд чинь асуугаад байх юу байна аа?

-За тэгвэл, өнөөдрийн турш чи намайг хүссэнээрээ захирч болно. Юу ч гэж тушаасан би элдэвгүй шууд хийнэ.

-Нээрээ биз?

-Аанхаа.

-Тэгвэл хогоо шүүрд дээ.

Тэр дуулгавартай нь аргагүй шүүр аваад хогоо шүүрдлээ. Хэсэг хугацаанд хог шүүрдэх гэж оролдож байгааг нь хараад тэсгэлгүй "Чи сайн шүүрдэхгүй байна шүү дээ. Орны доогуур ч гэсэн шүүрд. Тийм зузаан тоос байгааг харахгүй байна уу? Плитаны завсар байгаа үсийг шүүрдэхгүй юм уу?" гэж зандарч орхилоо.

-Бараг л цэвэрхэн болчихсон байна шүү дээ.

-Ерөөсөө ч цэвэрхэн юм алга! Тэнд, тэнд, тэнд ч гэсэн шүүрдээгүй байна!

-Уул нь шүүрдсэн дээ. Тэгвэл чи өөрөө нэг харуулаатах. Би суръя.

Би түргэхэн шиг шалаа шүүрдээд бөөн хог овоолж зогсоод.

-За, энэ дээ! Нотлох баримт!

-Чи ч ёстой лаг юм аа.

Ингээд би түүнд өдрийн хоол бэлдэх ажил даалгав.

-За тэгье, тэгье. Юу идмээр байна?

-Сармистай шарсан брокколи.

-Хийж чадахгүй шүү дээ.

-Тэгвэл вандуйтай гахайн утсан мах.

-Бас л чадахгүй.

-Тэгвэл загасаар амталсан гахайн мах.

-Чадахгүй ээ.

-Тэгээд юу хийж чадах юм бэ?

-Улаан лоольтой шарсан өндөг.

-Өөр байхгүй юу?

-Улаан лоолийн шүүстэй өндөг.

-...

Би түүнд хэрхэн бэлдэхийг нь нэгд нэггүй заагаад "Болгоомжтой байгаарай. Битгий Эсгэчихээрэй. Улаан лоолио нимгэхээн зүсээд тос халсан хойно л шараарай. Өндөгөө эхэлж шарна шүү." гэж сайн захилаа.

Тэр бүр залхсан байртай "За, за. Мартахгүй болохоор хурдан гар." гэв.

Гал тогооноос гараад 20 минут ч болоогүй байхад "Хурдлаарай, түргэлээрэй" гээд дуудаж гарлаа.

Гал тогооны хаалга нээв үү, үгүй юу бөөн утаа, тортог. Нүдээ нээх ч арга байсангүй. Уур сорогчоо ч асаагаагүй (Яаж гэдгийг нь мэдээгүй байх), хайруулын тавган дээр байгаа тас хар зүйл юу болохыг ч танихын эцэсгүй болсон байв. Энэ хүн өндгөө шарж байхдаа цуу, шар буурцагны сүмс хоёуланг нь хийчихсэн байж.

Тэр үнэхээр л гайхсан янзтай "Яагаад миний өндөг ингээд түлэгдчихэв?" гэж асуулаа.

Тэр даруй миний хамаг уур хилэн буцлаад ирлээ.

-Яагаад тос хийгээгүй юм бээээээээээ?!!!!!!! Хайран хайруулын тавгийг минь муухай болгочихлоо шүү дэээээээээээээээээээээээ!!!!

Цаашид юу ч болсон, хэзээ ч энэ хүнээр хоол хийлгэхгүй дээ!!!!!

Энэ дэлхий биш чи л надад таалагддагDonde viven las historias. Descúbrelo ahora