Ах дүүсийн өдөр тутмын амьдрал 10

1.1K 189 4
                                    

Нэг удаа Гуанчао бид хоёр хамт дэлгүүр хэсч байтал тэнд нэг хөөрхөн аяга 35 юань (13700₮) гэж байв. Би худалдагчаас нь "Та надад хямдруулаад хоёрыг 80-р өгөхгүй биз?" гээд буулгах гэж үзтэл худалдагч нь инээгээд "Бүсгүй, та харин ч үнийг нь өсөгчихлөө." гэж хэлэхэд би буруу бодсоноо ойлголоо.

Энэ үед Гуанчао яриан дундуур орж ирээд "Уучлаарай, манай дүү арван настайдаа олгойгоо авахуулж байсан байхгүй юу" гэж хэлэв. Худалдагч гайхан "Тэр чинь энэ аягатай ямар хамаатай юм бэ?" гэж асуулаа.

Тэр: Эмч нь санаандгүй тархийг нь бас авчихсан юм аа.

...

Орой нь би Ф-д энэ талаар ховлоод түүнээс "Эзэн хаан минь хөөрхий бяцхан ардынхаа төлөө шударга ёсыг тогтоож өгнө үү" гэж гуйв.

Ф: За, Эзэн хаан би чамайг өшөөгөө авахад чинь тусалъя.

Тэр шөнө ах тэр хоёр ажлын өрөөнийхөө хаалгыг хаагаад шөнөжин XBox тоглов.

Өглөө нь Гуанчаогийн нүд нь улайчихсан гарч ирээд, санаа алдан "Танай нөхөр намайг шөнөжин зовоолоо." гэж хэлсэн.

Түүний яг юу хэлээд байгаа нь тодорхойгүй ч, яагаад ийм хачин сонсогдоод байдаг юм бол оо?

Энэ дэлхий биш чи л надад таалагддагHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin