Хууль бус хамтын амьдрал 12

1K 155 4
                                    

Санаж байгаа минь зөв бол намайг Бээжинд ирсний дараа бид аяндаа л үерхдэг болчихсон байсан. Ф намайг шинэ байр руугаа нүүхэд тусалж байв. Байрны эзэн түүнийг харчихаад "Ганцаараа байх юм уу? Эсвэв та хоёр хамт байх юм уу?" гэж асуув.

Би бушуухан шиг ганцаараа амьдрана гэдгээ хэлэхэд хамаг нүүр минчийтлээ улайчихлаа.

Дараа нь хамт амьдрах охинтойгоо танилцаж байтал тэр Ф гуай руу заагаад "Найз залуу чинь юм уу?" гэж асуув.

Намайг хариулж амжаагүй байтал нэг хүн мөрөөр минь тэврээд толгойгоо дохих нь тэр. Тэгж л бид үерхэж байгаа эсэхээ тодорхой болгосон байдаг юм.

Нэг удаа тэр "Би ч гэсэн харилцаанаасаа болж дотоод тэмцэл хийдэг байсан." гэж хэлэв.

Би гайхан түүнээс "Тэмцээд байх юм байсан юм уу?" гэж асуулаа.

-Хэрэв би чамайг надтай уулзахын тулд ямар ч бодлогогүй алхам хийгээд ирсэн гээд шууд найз залуу чинь болчихвол дараа нь чиний өмнө харц дээгүүр явж чадахгүй шүү дээ.

-Тэгээд яаж тэмцсэн юм бэ дээ?

-Чамайг биеэ тоочих вий гэж бодоод хэсэгтээ тоохгүй байхаар шийдсэн.

-За?

-Тэгээд л би хэдэн удаа залгахад чинь утсаа аваагүй.

-Тэгээд?

-Заримдаа чамайг болзоонд урихад чинь завгүй гэж хэлдэг байсан.

-Ингээд л болоо юу?

-Аанхаа.

Ф минь дээ, намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ тэр үед би чиний эмзэг хэврэгхэн сэтгэл мэдрэмжийг огт анзаараагүй явж байсан шүү. Би чамайг үнэхээр л завгүй байна даа гэж бодсон.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now