~8~

315 57 13
                                    

-Хусог гэнээ?? Хмм огтхон ч сонсож байгаагүй нэр байна. ААА хүлээгээрэй, сонсож байсан гэсээр Минхёгийг уулга алдахад Кихён найдвар тээн хүлээтэл

-Хёнвон анх Хусог гэж орилоод л байдаг байсан юм гэх нь тэр.

Кихёний урам ч хугаран хажууд нь суух Жүхон руу асуух мэт дохивол өнөөх нь бас л толгойгоо сэгсрэн хариулав. Тэгснээ гэнэт нэг зүйлийг санав бололтой

-Минхёгаа? Өвөөгийнхөө тэмдэглэлээс ямар нэгэн зүйл олов уу? хэмээвэл өнөөх нь гэнэт идэж байсан талхаа амруугаа бүтнээр нь чихэж орхиод үүрсэн цүнхнээсээ хуучин бор дэвтрээ гаргаад

-ҮХЭХ ҮЕД НЬ ЦОГЦОС НЬ ЖИРИЙН ХҮНИЙГ БОДВОЛ ИЛҮҮ УДААН ХАДГАЛАГДДАГ. ЯГ Л ШИНЭХЭН МЭТ!! гэсээр ам дүүрэн талхтайгаа арайхийн чарласаар тод хэлтэл Кихён толгой дохин сонсож байснаа гэнэт нэг зүйлийг санах нь тэр.

"Хёнвон уул руу эргэн очиход Хусогийн бие байгаагүй. Аль хэдийнээ алга болсон байсан гэсэн. Яалтачгүй тэр хүнтэй уулзах хэрэгтэй юм байна" гэсэн бодол тээсэн Кихён

-Хёнвоныг хаана амьдардагийг мэдэх үү? гэхэд өнөөх нь хахаж цацах Минхёгийн нурууг нь илэх Жүхон

-Өмнө нь амьдарч байсан гэрийг нь мэдэх ч … тэр тэнд байгаа үгүй нь мэдэгддэггүй юм. Хаалгаа нээхгүй л байх гэсээр хэлэхэд Кихёний толгойд өнөөх хүрхрээ гэнэт л санаанд нь орох нь тэр.

-Тэгвэл… энд ойрхон хүрхрээ байдаг уу?

-Байдаг л даа? Гэхдээ хүн алхаад очихгүй. Харин завиар явахад хэтэрхий аюултай гэх нь тэр.

"Тэгвэл Хёнвон яаж тийшээ очдог гэж? Арай түүний л мэдэх дөт зам байдаг юм биш биз?" гэсээр чимээгүйхэн бодолд ортол Минхёг сая нэг амьсгаа аваад

-Яагаад ингэж их бодолд ороод байгаа юм? Арай??? Ямар нэгэн юм олж мэдээ юу? гэсээр инээмсэглэхэд Кихён духыг нь алгадчихав. Магадгүй одоо хүртэл Кихён Хусогийг санахгүй байгаа Жүхон Минхёг хоёрт бяцхан гомдол тээсэн биз. Тэд нэгэн цагт найзалж байсан атал мартчихсан шүү дээ? Хэдий шалтгаантай мартсан ч энэ бүхэн түүнд одоо хүртэл эвлэрч чадамгүй санагдана.

-Мэдсэн зүйл байхгүй ээ. Харин шалгах хэрэгтэй зүйл байна! Би тэр хүрхрээ рүү очих хэрэгтэй. Заавал хэмээн өнөө хоёр луу тулгав.

---

-Кихёнаа!! Манай Жүхон их аймхай. Ядаж түүнийг гэрт үлдээчихэж болоогүй юмуу гэсээр өөрөөс нь чанга зуурах Жүхонийг харсан Минхёг ийн гуйхад Кихён гар чийдэнгээ шалгангаа ой руу ороход бэлдэнэ. Цаг ч орой болж нар жаргаж байсан билээ. Хэрэв ой руу орвол гарцаагүй харанхуй болох тул хөөрхий Жүхон чин зүрхнээс айх аж.

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Where stories live. Discover now