Хэд хоногтоо өнөөх Хёнвон гэгч залуу олдсонгүй. Харин Минхёг Кихён хоёр өдрийг өвөөгийнх нь тэмдэглэл дээр ажиллаж л өнгөрөөх болов.
Лусын хүн болгонд төрөх цаг үетэй нь зэрэг бий болсон сувд байдаг аж. Сувд тухайн эзнийхээ амьдралыг илэрхийлэх илэрхийлэмж нь болох бөгөөд өнгө нь янз бүр.
Жишээлбэл насан туршийн хайрлах нэгнээ сонгосон лусын хүний сувд илүү мөнгөлөгөөр гялалзах бол үхэж буй аль эсвэл нэгэнт хорвоог орхисон нэгний сувд цууран харласан байна.
-Үнэхээр сонирхолтой юмаа гээд л Минхёг уулга алдаж эхлэхэд Кихён тунгаасаар гэнэт Хёнвоныг хардаг шөнө нэг сувд олсоноо санав.
"Тэр сувд гэхдээ хаана байгаа билээ? Хамгийн сүүлд Хёнугийн гэрт сууж байгаад унтчихсан???? Өглөө нь сэрээд ......... хясааны хажууд байсан. Цааш нь хаана тавьснаа санасангүй."
-Би нэг сувд олсон.
-Юу? Хаанаас?
-Хёнвонтой анх таардаг тэр шөнө гарнаас нь нэг сувд унасан. Тэгээд би аваад гартаа атгачихсан байсан юм. Хамгийн сүүлд гэртээ харсан санагдаж байна гээд Кихёнийг ярьж эхлэхэд Минхёг гайхширч орхив.
-Үнэн юмуу?? Зүгээр л сувд байж болно шүү дээ? гэсээр асуухад Кихён хуруугаа хазалсаар
-Сайн санахгүй байгаа ч олвол би шууд чамд үзүүлнэ ээ гэсээр бодолд орчихов.
Далайн түрлэг ойрын хэд хоногт нэлээдгүй хүчтэй байх ба амралт зугаалгын улирал ч дуусах дөхөж байв. Гэсэн ч хаа нэг зугаалж буй хүмүүс харагдана. Тэдний зугаалга ч тасралтгүй үргэлжлэх юм…
Кихён энэ хэдэн өдөр Хёнутай таарсангүй. Уулзахаар очих бүрт тэрээр эзгүй байгаа харагдана. Тиймдээ ч Кихён энд ирсэн гол зорилгоо биелүүлэхээр ойр хавиар сэлгүүцэж эхлэв. Тэнгэрт нарны улбар туяа уусан тарж, сэрүүн ч гэлээ салхи бүүвэйлэх аятай үлээж, хаа нэг хөөцөлдөн гүйх хүүхдүүд…… Энэ магадгүй байж болох хамгийн тайван газар байх хэмээн дахин дахин бодно…
Эрэг дээр түрэгдэн гарч ирсэн хясааны зургийг сонирхон авах Кихён үнэхээр л энэ л ажлыг хийхийн төлөө төрсөн мэт л харагдах бөгөөд холоос Хёну ажиглаж байв.
Гэнэт өнөөх эрэг дээр тоглож байсан хүүхдүүд шуугилдан хашгиралдаж эхлэх нь тэр. Кихён гайхсаар тэдний зүг харвал гурван хүүхэд усанд живж байгаа бололтой гар хөлөө савчуулан бархирна. Зүрх зогсом өрөвдмөөр дүр зураглал.
