~10~

302 62 27
                                    

-Ойн сармагчинтай тулалдаа юу? гэсээр Хёну түүнийг шоолон инээсээр шархыг нь цэвэрлэх бол Кихён дотроо Хёнвоныг төсөөлөнгөө

-Ер нь би болгож тавьсан юм шүү!!! гэсээр бахархан дуугарахад нүдний доорх шархийг нь цэвэрлэх Хёну тоосон ч үгүй чанга дарахад амь тавин орилох Кихён энгэрээс нь зуураад авав. Гэхдээ тэр зуурах энгэргүй нүцгэн байсан юм.

-Би юунаас барьчихав? гэсээр нүдээ аниатай байх Кихёнийг гайхан асуувал өнөөх нь тоосон шинжгүй

-Хөхний товч! гэх нь тэр.

-Өөв?? Уучлаарай андуурчихлаа гэсээр ичих шиг болоход Хёну боломжийг ашиглан дахин нэг шархан дээр нь дарчихав. Энэ удаа Кихён "юун хөхний товч" манатай өмнөө суух Хёнуг балбаж гарав. Цохиулах үедээ шархандаа бохир оруулж хүндэрсэн нь энэ байсанд цэвэрлэх хүндхэн байжээ.

-Хмм, нэг нүд чинь хавдах байх гэсээр Хёну биен дээрх үүссэн улаан мөрөө хэнэггүйхэн маажих шиг болсноо хэлэхэд Кихён хоёр нүдээ арайхийн нээгээд

-Ийм зэргийн зүйл байхад зүгээр ээ гэв. Тийм л тайван дуугарахад Хёну асуухгүй байж чадсангүй. Энэ удаа түүний шалгаах ээлж болсон бололтой.

-Яагаад шууд эмч рүү яваагүй юм? Бас битгий гээд байхад л ой руу ороо юу? гэсээр гараа энгэртээ зөрүүлэн асуухад Кихён жаргалтай гэгч нь томоос том инээмсэглээд

-Миний өвдөлт Хёнвоны өвдөлтийн дэргэд юу ч биш шүү дээ. Гэхдээ би............ ТҮҮНИЙГ БУЦААГААД АВААД ИРСЭН!! гэх нь тэр. Гэрэлтсэн инээмсэглэл гээчийг зөвхөн Кихён л гаргаж чадах юм шиг, анх удаа л өөрт нь "таалагдах" гэх тодолголтой төрх Хёнуд мэдрэгдэв. Гэсэн ч өөрийгөө хормын дотор үгүйсгээд

-Ммм ......... гэсээр толгой дохиод гарахад бэлдэж байгаа бололтой хувцаслаж эхлэх нь тэр.

-Бас.........одоо Хёнвоны асуудал шийдэгдсэн болохоор чи л үлдлээ гэсээр залжин инээмсэглэхэд Хёну түүн рүү бүлтийсээр харав.

-Чиний ярьсан болгон үнэн байж болох ч ...... чи гарцаагүй нэг зүйлийг нууж байгаа. Миний санаа үнэнийг илчилсэн цагт л амрана гэсээр эгээтэй л тоглоомонд хожсон төрх гаргахад Хёну ч инээх аядаад

-Тэгээ тэг гэж хэлээд Кихёний өмнө очиж зогсоод, хоёр хацарнаас нь бариад

-Гэхдээ чи өөрийгөө жижигхэн залуу гэдгийг мартсан бололтой. Том залуус уурладагаараа яадгийг чи мэдэхгүй! гэсээр сийгүүлэн хэлтэл Кихёний нүд гэнэт л анилдан бие нь ямар ч удирдлагагүй болон бодол санаа нь харанхуйд живэв.

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora