Хёнуг гэнэтхэн л тэгэж хэлсний дараахан бүгд гайхан хоцров. Кихён өөрөө ч нухацтай төрх тодруулсаар араас нь гарахад үлдсэн хэд нь бие биен рүүгээ харан шивнэлдэнэ.
-За миний бодлоор Хёну яг болзоонд урих гэж байгаа гэсээр Минхёгийг ам нээхэд Хёнвон дурамжхан хөмсгөө зангидсаар
-Харин ч гараад халз үзье гэсэн харцтай байсан биздээ гэхэд Жүхон
-Магадгүй………живүүлэх гэж байгаан болов уу? гээд түгшсэн царай гарахад Минхёг унжсан хошууг нь чимхээд
-Юу гэж дээ?? Та нар гэхдээ Хёнуг анзаараагүй юу? Кихёнтай арай өөр харьцаад байгаа биздээ? гэхэд гэнэтхэн Жүхон чимхүүлсэн хошуугаараа ямар нэг зүйл бувтнаж эхлэх нь тэр.
-Тийм шүү!! Хёну барагтаа бол юм ярьдаггүй. Гэтэл Кихёныг ирсэнээс хойш тэд бие биетэйгээ их уулзаад байгаа!! гэсээр нэмэрлэхэд Хёнвон өнөө хоёрын толгойг халбагаар тоншоод
-Илүү дутуу таамаг дэвшүүлээд байлгүй. Ажлаа хийцгээ!! Жүхон яваач!! Хүн ороод ирчихэж!! Чи харин завтай байгаа юмуу? Тэгвэл миний амьдрах байшинг олж өгөөч!! гэсээр зандчиж гарав.
-Юу болоов? гэсээр Кихёнийг доголсоор гарч ирвэл Хёну доош бөхийн суугаад
-Үүрүүлчих гэх нь тэр.
-Юу? Чи чинь наранд цохиулчихаа юу? гэсээр Кихёнийг ярвайн хэлтэл өнөөх нь
-Хамт очих газар байна. Чамд л тустай болохоор хурдан явцгаая!! гэхэд Кихён ч бардам зантай юм болохоор
-Би эр хүн юм шүү! Өөрөө алхчихаж чадна. Аль зүгт юм? Тэр газар чинь!! гэсээр зөрүүдлэхэд Хёну ч юу ч дуугарсангүй явчихав. Тэд хоорондоо юу ч ярилгүй халуун наранд төөнүүлэн алхсаар тосгоноос нэлээдгүй холдчихов. Гэнэт л ямар ч хүнгүй газраар гол даган алхахыг харсан Кихён хөл нь улам л өвдөхийг мэдрээд жоохон амрахаар амсхийв.
-Чи энэ байдлаараа удаан алхаж чадахгүй гэсээр Хёнуг хэлэхэд
-Дахиад явах хэрэг үү? Ингэхэд яг яах гээд байгаа юм? Намайг арай өөрийг чинь мөрдөж байгаа гээд хүнгүй газар аваачиж байгаад алах гэж байгаа юмуу? Чи алуурчин юмуу?? гэсээр өнөөх нь л сурснаараа асууж гарахад Хёну ч асуулгүй мөрөн дээрээ тохоод үргэлжлүүлэн алхана. Кихён эсэргүүцээд нэмэргүйг сайн мэдэх тул толгойруугаа цус юүлгэхгүйн тулд дээш өндийн орчин тойрноо ажиглан явна.
-Би хүнд биш байна уу? Чи ингэхэд ядрахгүй байна уу? Дахиад хэр их явах вэ? Чи очих хүртлээ үүрэх юмуу? Ингэхэд би уг нь юм асуумааргүй байна л даа. Гэхдээ би мэдэх хэрэгтэй болохоор л асууж байгаа юм? ХЁНУ?? Байна уууу~~~ гэсээр зогсолтгүй бувтнаж гарах нь тэр. Гэсэн ч Хёну юу ч дуугарсангүй.
![](https://img.wattpad.com/cover/207147121-288-k314504.jpg)