Хёнвоны чихэнд далайн давалгаа мэт чимээ дуулдаж шуугих нь тэр.
-ЧИХ?? Гэсээр Хёнвон нэг гараараа чихээ таглан далайн давалгааг сонсон гайхтал Хусог түүний нөгөө гарнаас атган
-Сонсож байна уу? Энэ бол миний төрхний дуу хоолой…… Одоо чи надтай холбогдлоо~~ Бид өөрсдийн сонгосон хүнтэйгээ холбогдох үед бидний чихэнд мөн зүрхэнд нэгэн зэрэг далайн давалгаа сонсогддог юм гэх нь тэр.
Хёнвон өнгөрсөн дөх хальснаас дахин нэг тархиндаа тоглуулангаа зүрхээ чагнана. "Чи үгүй болсноос хойш энд орших далай үргэлж шуургатай байх болж"
Кихёнд тэр атаархаж байсан юм. Түүний нэгэн цагт мэдэрч байсан гайхамшгийг дөнгөж л эхнээс нь мэдэрч буй Кихён Хёнвоны нүдэнд энэ ертөнцийн хамгийн азтай нэгэн билээ.
------
Далайн давалгаа хүчтэй салхины улмаас нэлээдгүй түрлэгтэй байх бөгөөд Кихён хүйтэн усыг үл ажран урагш алхана. Ус хүзүүгээр нь татан ирэхэд хойш дахин нэг эргэн хараад доош шумбан орон гүн рүү тэмүүлнэ.
Харагдах орчин бүдэгхэн далай……… анир чимээгүй бөгөөд амар амгалан. Дээд давхаргад хүчтэй шуурга ойртон, бужигналдах бол энэ гүнд дэндүү ялгаатай аж. Түүний амьсгал дуусч байсан ч хөдлөлгүй усны аясаар хөвнө. Түүний өмсөж байсан цагаан цамц нь пөмбийн хөвөх ба үс нь намирах аятай багахан хөдлөхөд л чиглэлээ өөрчлөнө. Харин Кихёний ухаан балартаж байлаа. Тэр өөрийгөө гүн харанхуй руу унаж байгаагаа мэдэрч байсан юм………… Яг л үргэлж л зүүдлэгддэг байсан шиг ээ бодитоор гүн ангал руу унаж байгаагаа.
Ухаан санаа нь балартан нойрсож буй мэт анилдах нүдэнд нь ганцхан тод гэрэл тусах нь тэр. Энэ л түүний ангалаас аврагдах аврал байх?
Гэсэн ч агааргүй болсон бие нь өөрийнх нь биш болсон мэт огтхон ч хөдөлж өгсөнгүйд хий дэмий л өнөөх гэрлийн зүг харах гэж мэрийнэ. Хөөрхий түүний цаг ч дуусан нүд нь дахин нээгдэх чадал үлдсэнгүй. "Магадгүй ингээд л бүх зүйл дуусах байх" гэх бодол л эргэлдсээр сарнин оджээ……
-----
Мандах нарнаас ч эрт боссон Хёну далайн эргийг сайтар ажиглан зогсохдоо бие нь хүйт даахыг мэдрэв. Түүний энэ бие ширүүн шуургатай хамт аадар бороог ойртон буйг мэдэрсэн хэрэг.
-Хёну! Хүү минь……… ашгүй чи босчихжээ. Дээврээ битүүлэх гэсэн хөгшин миний бие дийлдэггүй. Туслаач гэсээр энэ тосгонд насаараа л харуул хийсэн өвгөнийг хэлэхэд Хёну эелдэгхэн зөвшөөрсөн аж. Хёну энэ өвгөнийг тун сайн мэднэ. Тэдний гэр бүлийнхэн тэр чигтээ өөрсдөө тусархуу бөгөөд элдэв шуналгүй хүмүүс байдаг юм. Мөн Хёнугийн цорын ганц гэр бүл нь болох өвөөгийнх нь хүндэт найз нь билээ. Тиймээс Хёну ч өөрөө туслахдаа баяртай байдаг юм. Өглөөний наран айлчлах ч шуургаас өмнө дээврийг нь бэхлэхийг зорих Хёну чадах чинээгээрээ яаравчлана. Сүүлчийн хадаасыг хадахдаа тэр далай руу ямар нэгэн зүйл цүл хийн орохыг алсаас сонсох нь тэр. Түүний сонсголын эрхтэн дэндүү сайн хөгжсөнийг дуулгах нь зүйтэй болов уу? Мөн аврах албанд ажилладаг болсноосоо хойш илүү их мэдрэмтгий хянамгай болсон учир ажлын бус цагуудаар ч ийн нухацтай байх ба чимээ болгоныг нягтлан шалгана. Заримдаа тэр шувуудын жиргээний ялгааг ч сонсчихдог юм………