-Ингэхэд өөрийнхөө төрхийг нуух хэцүү байдаг уу? хэмээн сониучирхан Кихёнийг асуухад Хёну борооны үнэрийг тамшаалан үнэрлэнгээ
-Сэтгэл хөдлөлөө л хянаж байвал хэцүү бишээ гэх нь тэр. Шиврээ бороо нэлээдгүй удаан хугацаагаар үргэлжлэхийг Хёну мэдэрч байсан юм.
-Бороо удаан орох нь гэсээр манантсан далай руу харахад Кихён Хёнугийн зүг ширтэнэ. Тэд ер харц тулгарахгүй хэрнэ, бие биенээ ийн ширтсээр……
-Би маш их өлсөж байна хэмээн Хёнуг гэдсээ барин дуугарахад гэнэтхэн Кихён хэвтэж байснаа огло харайн босчихов.
-Би ч бас. Хоол хийж идэцгээх үү? Ингэхэд чи бид нартай л адил юм иддэг үү? Эсвэл шууд загас бариад иддэг юмуу? гэсээр Кихён хөргөгчийг нь онгойлгоод анхааралтай ажин асуухад Хёну толгойгоо маажих шиг болсноо
-Бид чинь бараг л хүн болохоор адилхан. Харин ялгаа нь гэвэл илүү их иддэг юм. Жирийн иддэг хүнээс хоёр дахин илүү хооллох хэрэгтэй байдаг учраас маш их өлсдөг гэсээр хоржигнох гэдэс рүүгээ өрөвдмөөр харах нь тэр. Хёнугийн өөр нэгэн өхөөрдөм төрх.
Кихёнд ямар нэг далд авьяас байхгүй ч хоол хийх тал дээр бол тун авьяаслаг нэгэн билээ. Хэсэг хугацааны дараа бэлэн болсон хоолыг Хёну ширээн дээрээ тэвдэн хүлээх ба түүний гэдэс зогсолтгүй хоол нэхэн хашгирна.
-Амттай байна!! гэсээр Хёну жоохон хүүхэд аятай ар араас нь ховдоглон идэхийг харсан Кихёнд үнэхээр л зугаатай санагдана. Түүний өөдөөс хараад ам дүүрэн хоолтой энэ том залуу үлгэрт гардаг, ид шидийн лусын хүн гэхэд итгэмээргүй юм. Энгийн л нэг хүн шиг байтал итгэхэд бэрх санагдана. Гэвч бодит үнэн илчлэгдсэн шүү дээ.
-Би далайн гаралтай хоол тийм ч сайн идэж чаддаггүй болохоор эндхийн хоолонд одоо ч дасч өгөхгүй юм гэсээр Кихёнийг санаа алдахад Хёну гэнэтхэн
-Загас маш амин дэмтэй хоол шүү~~ гэсээр инээхэд Кихён инээмсэглэхгүй байж чадсангүй.
Амттай хоолны дараа тэд ярилцлагаа үргэлжлүүлсэн юм.
-За тэгэхлээр үргэлжлүүлэх үү? Миний мэдэхгүй өөр юу байна?
-Бидний бас нэгэн чадварын тухай. Лусын хүний зөн совин өндөр хөгжсөн байдаг. Хэрэв чи наймаалжны зөгнөх болон мэдрэх чадварыг дуулсан бол ойлгох байх. Бидэнд наймаалжинд байдаг шиг далд мэдрэхүйн авьяас байдаг юм. Жишээлбэл, цаг агаарыг урьдчилж мэдэх, хүүхдийн хүйс тодорхойлох, бас сайн муу хүмүүсийг ялгах гэх мэт.