~1~

695 72 11
                                    

-Таныг энд ирнэ гэдгийг дуулаад үнэхээр гайхсан шүү. Манай хот жижигхэн хэдий ч уйдаахгүй гэдэгт найдаж байна гэсээр хөтөч залуу саяхан машинаасаа буусан Кихёнийг уриалгахан угтаж авлаа. Кихён ч уушгиа дүүртэл амьсгал аваад буцан гаргахдаа сэтгэлд нь ямар их эрч хүч хуримтлагдаж байгааг мэдэрч байв.

-Зүгээр дээ, надад энд байх таатай байна байх гэсээр орчин тойрноо анхааралтай ажиглангаа далайн эрэг дээр гүйлдэх хүүхдүүдийг харан мишээх залуугийн инээмсэглэл туйлын жаргалтай аж. Хөтөч залуу ачааг нь буулгангаа

-Намайг И Минхёг гэдэг. Шаардлага гарвал хэзээд намайг дуудаж болно оо гээд шаргал үстэй царайлаг хөтөч залуу ийн хэлээд гар сунгахад Кихён ч эелдэгхэн гарыг нь бариад шуудхан л

-Байшин маань далайг тэр чигт нь харах байрлалтай гэсэн байх аа? Хурдхан шиг үзэж болох уу? гэх нь тэр.

-Тэгэлгүй яахав. Дагаад явна уу??

Ганцхан чимадонтой ирсэн Кихёнд жижигхэн ч гэлээ өөрт нь төгс тохирох дүнзэн байшин туйлын ихээр таалагдав. Ойр хавьд байшин үзэгдэхгүй, далайн аж байдлыг тэр чигт нь харж болохуйц цонхтой, тухтай дулаахан байгаа нь бүр ч сэтгэлд нь нийцэх бөгөөд ингэж амгалан тайван газар ирээгүй удсан мэт. Гэнэт хаалгаар нь эндхийн наранд үл ялиг борлосон, бадриун чийрэг бие, царайлаг залуу орж ирэхэд Минхёг

-Энэ бол эндхийн босс л гэсэн үг. Хёну гэдэг юм. Аврагч юм л даа. Түүнд мэдэхгүй газар, танихгүй хүн үгүй болохоор асуухыг хүссэн бүхнээ энэ хүнээс асууж тусламж хүсэж болно шүү гээд тайлбарлахад Кихён өнөөх өндөр залуу руу гараа сунган

-Юү Кихён. Танилцахдаа таатай байна гэхэд Хёну чимээгүйхэн гарыг нь атгав.

Түүний гар Кихёний гарнаас том байсны дээр сонин мэдрэмжийг зурсхийн авахдаа ойн тойндоо тодоор буулган авах нь тэр.

Оройхон нь Кихёний нойр огтхон ч хүрсэнгүй. Шинэ газраас болсон уу? Аль эсвэл өнөөх л хачин мэдрэмж нь бүрхсэн үү гэдгийг ойлгосонгүй...?

Кихёнд хэдэн жилийн өмнөөс нэгэн хачирхалтай зүүд үе үе зүүдлэгхэн болсон учир унтахад хүртэл тухгүй санагдах болжээ. Тиймээс тэрээр орноосоо өндийн шөнийн далайтай танилцахаар шийджээ.

Далайн түрлэг намуухан хэр нь таатайгаар нэг наашилж, нэг цаашлах нь сэтгэл аргадах мэт л тайван мэдрэмжийг өгнө. Яагаад ч юм энэ удаа Кихён камераа мартчихсан байх аж. Зүгээр л бүх зүйлийг камерны хальсан дээр бус зүрхэн дэх хальсан дээрээ буулгаж авахыг хүссэн учраас…

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora