Гэртээ ирмэгцээ л далайн дээрэмчин аятай нүдний боолтоо авахад аль хэдийн шарх нь аниад хавдар нь ч буучихсан байсанд гайхширч бас баярлах Кихён
- Тэр уулгасан ус нь үнэхээр шидтэй юм байна гээч гэсээр өөрийнхөө нүдийг эргүүлж тойруулан сайтар шалгана.
"Энэ чигээрээ байвал Хёнугийн амнаас юу ч унагааж чадахгүй. Хёнвон яалтачгүй Хёнутай холбоотой. Гэвч ам унагах нь юу л бол? Эсвэл ярилцаад үзэх хэрэгтэй ч байж магадгүй. Ам алдчих ч юм билүү? Ер нь хараад байхад мангардуу царайтай юм чинь" гэсээр төлөвлөгөө гаргаж байтал хаалгыг нь тогших нь тэр.
-Оройн мэнд!! гэсээр Минхёг Хёнвонтой хамт зогсож байхыг харсан Кихён
-Юу болоов? Гэсээр асуухад Минхёг гурвалжин хөмсөг гаргасаар аргадангуй
-Хёнвон гэр оронгүй болчихоод хоноглох газар хайж байна! гэхэд Хёнвон их л дурамжхан байгаа бололтой
-Гэр оронгүй гэнээ? Зүгээр л засвар хийх хугацаа хэрэгтэй!! гэсээр үгийг нь засан хэлэх бол Минхёг мөрийг нь чангахан базлангаа
-Засах мөнгөгүй байгаа!! гэж хэлэх ёстой бишүү? гэв. Харин өнөөх нь худлаа гэгч нь инээсээр
-ҮГҮЙ ДЭЭ!! байгаа гэсээр гарыг нь авч шидлэхийг харсан Кихён шууд л хаалгаа хаачихав.
-Би хүнтэй хамт амьдарч чаддаггүй юмаа. Хамт амьдрахаар хууч өвчин минь сэдэрчихнэ !! гэсээр чанга гэгч нь орилоход Минхёг нүдэнгээ
-Ердөө ганцхан хоног!! Жүхонийх олуулаа, харин манайд хамаатныхан ирчихсэн багтах зайгүй. Тэглээч энэ Хёнвон туранхай болохоор өөрийгөө эвхчихвэл нээх зай эзлэхгүй ээ!! гэх нь тэр.
Кихён юу ч дуугаралгүй чагнан суувал өнөө хоёр нь хоорондоо маргалдаж байгаа бололтой
-Би хэрэггүй гэсэн байхаа!! Хёнугийнх руу явахад болно!!
-Хёнвонаа!! Хёну хүн хүлээж авах дургүй. Их зожиг шдээ!!
-Ганц хонуулахад гэмгүй ээ!
-Байж бай!! гэсээр Минхёг хаалгыг дахин нэг тогшоод
-Кихёнаа! үнэндээ Хёнвоноор шалтаглаж ирсэн юм! Чи надад юу мэдсэнээ хэлээгүй!! Би мэдэж байж явна шүү гэх нь тэр. Яг тэр мөчид Кихён хаалгаа нээж өгөөд өөрөө цаашаа орчихов. Минхёг бол дуугүй өнгөрөх нэгэн биш гэдгийг Кихён гадарласан тул ийн нүүр тулан ярилцахаар шийдсэн нь энэ аж.
Минхёг их л нухацтай төрх тодруулсаар нүдээ аниад амандаа ямар нэг юм шулганаад л байв. Харин Хёнвон Кихён хоёр үе үе харц тулгарангаа хий дэмий л хоолойгоо засна. Тэдний харилцаа ер нь л таагүй байх аж.