~13~

305 65 7
                                    

Тэр шөнө Кихён хэлсэн ёсоор өнөөх зүүдийг дахин зүүдлэв.

Зах хязгааргүй далайн тэг дунд зогсоно. Хаа нэг давалгаа давалгайлах бөгөөд тэнгэрдэх одод сарнин одсон мэт түнэр харанхуй. Харин далайн гүнд мянга мянган одод тэнгэрээс буугаад оччихсон мэт байх аж. Чихэнд нь далайн давалгаа маш тод дуулдах ба гэнэтхэн л хөлнөөс нь татан доош далайн гүн рүү чирнэ.........

Хоёр дохоо зүүдлэсэн Кихён амьсгаадсаар түргэн гэгч нь бөмбөрдөх зүрхээ тайвшруулахыг хичээнэ. Гэвч өмнөх зүүднээс ялгаатай нь доош хөлнөөс нь татсан зүйлийг хүн байхыг олж харжээ......

Үүрийн шаргал туяа татаж, тэнгэрийн өнгө цайн од мичид ээлж ээлжээрээ харагдахгүй болсоор мандах наран суниасаар далайн захаас цухуйна. Нүүрэнд нь дулаанаар төөнөх улбар туяаг мишээн угтах Кихён арай л тайвширсан бөгөөд дахин нэг өдрийг угтана.

Түүний толгойноос өнөөх зүүд нь огтхон ч салалгүй байнга бодогдсонд өөрийгөө сатааруулахаар шийдэв. Ядаж ганц ч болтугай өдрийг жирийн өнгөрөөх хэрэгтэй болсон бололтой. "Зөвхөн ганцхан өдрийг тэр лусын хүний талаар бодолгүй өнгөрөөхийг хүссэн нь энэ байв."

Худалдаачид ам уралдан шинэхэн авчирсан бараагаа зарлах бол худалдан авагч нар шуугилдах олны дундаас даван гарцгаан үнийг нь асууна. Тосгоны уугуулууд болох бяцхан хүүхдүүд томчуудын дундуур эргэлдэн хөөцөлдөнө. Жирэмсэн эх гэдсээ нандиглан илэнгээ гудамжинд байх сандал дээр алжаана. Хөгшчүүл гарт байх таягнуудаа чангахан атгангаа хорвоогийн сонин содныг хуучилна. Дэлгүүрийн эзэд ч дөнгөж л үүд хаалгаа томоос том дэлгэнгээ орчин тойрноо сайтар ажиглан зогсох аж.


Кихёний харсан энэ бүх үзэгдэл...... энгийн л нэг жижигхэн тосгоны амьдрал байлаа. Гэсэн ч энэ бүгдийг яг л анх удаа харж байгаа мэт мэдрэмж түүнд мэдрэгдэх нь тэр. Тиймээс л тэр амьдрал хэрхэн өөрийг нь тойрон эргэлдэн буйг анзаарч эхэлсэн юм. Хэрэв энэ бүх жирийн л өдрүүд өөрчлөгдөх юм бол түүнд яг юу тохиолдох юм бэ?

Гэнэтхэн тэр нэг зүйлийг санав. Энд ирсэнээсээ хойш ганц ч удаа асаагаагүй утсаа...... үгүй ээ хаячихсан утсаа гэх нь зөв болов уу?

Кихён утас гээчээс хэсэгхэн зуур зайгаа барьж үзэхийг хүссэн учир энд ирэхийн өмнөх өдөр нь зам руу хаяж орхисон билээ...... Ингээд түүнд туслах нэгнийг хайхаар шийдэв.

-Утас уу? Мэдээж болно оо гэсээр Жүхон эелдэгхэн түүнийг ажилчдын өрөөнд байх харилцуурт утсанд аваачих нь тэр. Түүний ярихыг хүссэн ганцхан дуу хоолой бол ээжийнх нь байсанд хамгийн түрүүнд цээжинд яг таг үлдсэн дугаарыг нь ядах юмгүй хийн залгав.

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang