-Чиний амь миний амь гэж хэлсэн. Дараа нь чи хэдэн хэсэг бутраад алга болчихсон. Ойлгож байна уу?? Харин би ОЙЛГОХГҮЙ байна гэсээр Кихён дахин дахин түүнийгээ ярьсаар байтал Хёну ширээний урд халуун уур савсуулсан гэдэс хонхолзуулмаар хоолнуудыг аягалан тавив. Кихёний ам тэр дороо дуугүй болоход Хёну хальтхан шоолох мэт болсноо
-Эхлээд хоолоо идчих, дараа нь ярилцъя гэх нь тэр. Өлссөн ч гэлээ тэрээр бага багаар амтлан идэх бол Хёну тавагнуудаа юу ч үгүй болтол дуусгана. Хёнуг хоолоо дуусгасныг хараад Кихён хацраа дүүртэл юм хийчихээд толгойгоо дохих нь "За ярь" гэхийг харуулна.
-Эхлээд гарч алхах уу? гэсээр Хёну түүнд уриалгахан санал тавьсанд Кихён түргэн гэгч нь хувцсаа өмсчихөв. Тэр хариулт авахын тулд тэгтлээ их яарсан бололтой.
Нарны халуун өмнөх шигээ хурцаар төөнөхөө больсон нь сэрүүний улирал ойртож буйг харуулна. Эрэгт түрэгдэн гарч ирсэн хясаанууд хаа нэг жижиг томоороо хөглөрч, давалгаа ч цааш нэлээдгүй татарчээ. Гэсэн ч элс өдрийн цагаар хөл дулаацуулдаг хэвээр………
Хёну далайн захаас нааших бүхий л хэсэг бүрийг нягтлан харангаа
-Бид үхэх үед далайн ус бидний биеийг сувд болгон хувиргадаг. Гэхдээ чиний зүүдэнд харсан миний бие би биш. Энэ бол бидний дунд үүсэх холбоог хэлж байгаа юм гэсээр гарыг нь өөрийн гар дээрээ дэлгэн бариад нэг зүйлийг атгуулав. Кихён атгасан зүйлээ нээн харваас зүүдэнд нь харсан сувд байх нь тэр. Хөх өнгөөр тодоос тод гялтганах үзэсгэлэнтэй сувд.
-Энэ чинийх үү? гэсээр түүнийг асуухад Хёну зөөлөн толгой дохиод эргийн дагуу ганц хоёроор хөлөө зөөн алхана.
-Далай чиний амьдралыг илэрхийлж, сувд миний амь насыг илэрхийлнэ. Олон түмэн гэрэл нь лусын хүмүүсийг харуулж байгаа юм. Чи тэр олон гэрэл дундаас надтай учирч байгааг харуулж байгаа юм гэсээр Кихён руу ширтвэл өнөөх нь бодол дотроо бүхнийг дахиад л цэгцлэх гэж хичээнэ.
-Бидний амь холбогдсон гэсэн үгүү? гэсээр өнөөх сувдыг ширтсээр асуухад Хёну далайн усанд хөлөө дүрэн зогсоод бүхий л биеэрээ усыг мэдрэх шиг болсноо
-Хусог Хёнвоны төлөө хийсэн зүйлийг би чиний төлөө хийж чадна гэх нь тэр.
-Үгүй ээ!! Болохгүй!! Хёну!! Чи арай надад дурлачихсан юмуу? Тэгэж болохгүй шдээ. Би би--- яваад л өгнө. Бас эргүүлээд хайрлаж ч чадахгүй гэсээр Кихёнийг сандрангуй дуугарахад Хёну зөөлнөөр инээмсэглээд