~21~

367 67 15
                                    

-Тэдний бие яг эрс хүйтэн цаг уурт гэнэт өвддөг гэсээр хэдийн танил болсон залуу эрдэмтэн Чанкюн ээлжит лекцээ уншина. Түүнийг нь чих тавин сонсох Жүхон кафегаа хаачихаад их л тухласан байлаа. Минхёг сүүлийн үед ажил ихтэй байгаа бөгөөд хаа нэг л харагддаг болсон учир ийн Жүхон Чанкюн хоёр дотносон билээ.

-Гэхдээ өвдөлт нь яг л хүн шиг биздээ? Бид нар шиг?? гэсээр асуулт тавих Жүхон туйлын чухал царай гаргахад Чанкюн шилээ засч янзлангаа

-Хүнийхээс хоёр дахин илүү халуурдаг. Энэ нь тэдний хувьд жирийн л дээ. Харин хүн тэгэж халуурч чадахгүй шүү дээ. Гэхдээ бага багаар хүйтэнд дасвал дорхноо эдгэрчихнэ гэв.

-Надад нэг асуулт байна? гэсээр Жүхонийг хүүхэд аятай гараа өргөхөд Чанкюн өхөөрдөнгүй ширтэхэд

-Тэд үхэх үед яагаад дурсамжнаас арчигддаг юм бэ? гэх нь тэр. Жүхон хэдий Хёнвоний найз боловч түүнээс Хусогийн тухай асуух нь бүдүүлэг хэрэг болно гэдгийг ойлгож байсан юм.

Харин Чанкюн Хёнугийн өвөөгийнх нь тухай дурсан санангаа

-Үүн дээр нарийн судалгаа хийж дуусаагүй байгаа. Чиний мэдэж байгаачлан лусын хүмүүс зүүдний тал дээр гайхалтай чухал үүрэгтэй. Тэд өөрсдийн сонгосон хүндээ онцгой байх эрхийг өгдөг. Тиймээс онцгой нэгэн нь л тэдний тухай марталгүй үлддэг юм гэх нь тэр. Та нарын мэдэж байгаачлан Чанкюн бол Хёнугийн өвөөгийн дэргэд олон жилийг өнгөрүүлсэн. Түүнийг нас барахад Чанкюн түүний тухай ой санамжаа алдах ёстой байсан. Гэвч өвөө нь түүнд чухал даалгавар өгөн онцгой нэгэн болгон тамгалж орхисоны үр дүнд тэрээр ийн бүх зүйлийг нэгд нэгэнгүй мэдэж байгаа ажээ.

-Ингэхэд чи лусын хүний талаар бас мэддэг бололтой шүү гэсээр Жүхон руу гайхан харвал өнөөх нь толгойдоо хуучин дурсамжуудаа бүрдүүлэх гэж хичээх ч хаанаас ч Хусогийг олсонгүй.

-Хёнвон……… Тэр лусын хүнийг хайрласан хүн. Тэгээд л тэр гэхэд тэдний дундах зүйлсийг үл мэдэх Чанкюн гайхсаар

-Энд Хёнугаас өөр лусын хүн байдаг хэрэг үү? гэхэд Жүхон санаа алдсаар

-Байсан. Бид бүгд мэддэг байсан. Гэвч санахаа больсон. Тэгээд л болоо гээд цонх руу ширтэнэ.

-Лусын хүн гайхалтай анагаах увидастай. Хэрэв насныхаа талнаас өгвөл үхсэн нэгэнд ч амьдрал бэлэглэх чадвартай.

Чанкюн тэдний энэхүү чавдарыг хүндлэн биширдэг билээ. Хэрэв дахин гүнзгий судалж чадвал илүү их нууцуудыг ч дэлгэх боломжтой гэдгийг тун сайн мэднэ. Мөн өөр гайхамшигийг ч бүтээж магадгүй гэдгийг………

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Where stories live. Discover now