~9~

304 63 11
                                    

-Эцэст нь чамайг оллоо Хёнвон!!

~~~~~

Хүрхрээний ойр хавийг сарны тод туяанд ажиглах Кихён нэг зүйлийг олж харах нь тэр. Тэд өөрсдөө хүрхрээний баруун талд байх бол зүүн талд нэлээн хэдэн хоногийн өмнө харсан өдрийн бодол шөнийн зүүд болсон Хёнвон гэх залуу дүрээрээ гуниг дүүрэн харцаар тэдний зүг ширтэн байв. Кихён шуудхан л түүнтэй харц тулгарч орхиход Хёнвон огтхон ч хөдөлсөнгүй яг л тэр байрандаа зогссоор……

-Хёнвон уу? гэсээр Минхёг Жүхон хоёр гайхсаар мөн л гөлөрч орхижээ. Тэрээр хэдэн өдрийн өмнө харсан цагаан цамцтайгаа байх ба өмд нь өвдгөндөө нэлээн урагдаж мөн цус гарсан бололтой хатсан цусны толбо болчихсон байлаа. Тэр энд өдөр болгон ирэхдээ хэцүүхэн замыг туулдаг байх.

Кихён эргийн дагуу гүйсээр түүний зүг очтол Хёнвон хүрхрээ өөд ширтэнгээ хүйтэн өнгөөр

-Та нар энд ирэх хэрэггүй байсан юм. Энд хэн ч ирэх ёсгүй!! Тэр л зөвхөн ирнэ!! гэсээр ууртай дуугарахад тэдний хэн нь ч юу ч дуугарсангүй. Урсгал усны хүчтэй шаагилт сонсогдох энд дэндүү их уйтгар гуниг шингэсэн газар болохыг Кихён зүрхээрээ сонсож байлаа.

Гэнэтхэн л Кихён цүнхээ газар чулуудаж хаяад Минхёг руу

-Намайг яаж ч байсан зогсоох гэсний хэрэггүй шүү!!!! ОЙЛГОСОН УУ? хэмээн ширүүхэн хашгирахад Жүхон гайхсаар түүний зүг бүлтийн ширтэнэ. Түгшим уур амьсгал……

Хёнвон хоосролын харцаар Кихёний зүг харахад Кихён шууд л гүйж очоод ус руу түлхчихэв! Хёнвон гэнэтхэн ус руу орсондоо уурлан гарч ирээд үхлийн харцаар үггүй харахад Кихён нударгаа зангидсаар

-Хүний ач мэддэггүй новш минь !! Сайн сонсож бай!! Чи яг энд дахин амилсан!! ГЭХДЭЭ ЧИ НЭГ ЗҮЙЛИЙГ МАРТААД БАЙНА!! ХУСОГ ЧАМАЙГ ОДОО Ч ХАЙРЛАСААР БАЙГААГ!! гэсээр хашгирч эхлэхэд Хёнвон уснаас гарч ирээд Кихёнийг нэг сайн шанаадаж унагаан заамдан аваад

-ЧИ ЮУГАА МЭДЭХ ЮМ!! гэсээр сөргүүлэн хашгирахад Жүхон ухасхийн зогсоохоор алхтал Минхёг шууд л гарнаас нь атган болиулаад

-Энд юу ч болж байсан бидний оролцох хэрэг биш гэхэд Жүхон нүдэндээ нулимстай

-Тэд бие биенээ алчихвал яах юм бэ? гэсээр санаа зовинонгуй харахад Минхёг итгэл дүүрэн харцаар Кихёний зүг ширтэнгээ

-Тэр юу хийж байгаагаа мэдэж байгаа болохоор хоёулаа зүгээр л харахаас өөр сонголтгүй гэх нь тэр. Минхёг гээч залуу ухаалаг гэдгийг мартаж боломгүй.

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ