~24~

411 64 60
                                    

Хёнвон амьдралаа чадахаараа цэцэглүүлэх гэж хичээж байлаа…… Ажилдаа ч нэлээн дассан байх ба тосгоны амьдралдаа дасан зохицож байсан юм. Өөрөөр хэлбэл түүнгүй амьдралаар амьдрахдаа дасаж эхэлсэн хэрэг. Түүний нүдний урдуур урсан өнгөрөх үйл явдлууд……

Кихён явж ирмэгцээ энд амьдрахаар болж, Хёну тэр хоёрын жаргалтай өдөр хоногууд үргэлжилнэ. Жүхоний кафе нэлээдгүй хөлөө олж, өөрөө ажиллахаа болин ажилчидтай болж…… Минхёгийн идэвхтэй амьдрал үргэлжилж байлаа……… Гэнэтхэн л хамтран амьдардаг Чанкюн гээч залуу нь эндээс явахаар болж, эргийн хажуудах гайхалтай дүнзэн байшин Хёнвоны мэдэлд очсон юм. Түүний амар жим амьдрал үргэлжлээд хэдэн сарыг үзэж байсан нь энэ байв.

Энэ өдөр бусад өдрүүдийн л адил. Даруухан өглөөний цай…… гэсэн ч дуршил бага учир барагтаа л бол дуусгаж чадалгүй үлдээнэ. Үг амнаас гарах үе цөөхөн түүний нам гүм амьдрал бусад өдрүүдийн адил урсдагаараа урсана. Гэсэн ч Хусогийг мартсан өдөр үгүй. Түүнийг санагдуулах цорын ганц сувдыг тэр хэдэн сарын өмнө алдчихсан учир өөрийгөө зүхээд бараагүй аж. Иймээс л заримдаа бухимдуухан ажилдаа очих ч өөрийгөө тайвшруулахын тулд кофений хорхойтон болж дууссан байлаа……

Гэнэтхэн л хаалгыг нь тогшсонд гайхан очвол Хёну зогсож байх нь тэр. Түүний царай өдөр ирэх тусам л гэрэлтсээр…… Жаргалтай байгаагийнх гэдгийг Хёнвон тун сайн мэднэ. Тиймээс бага ч болов дургүй хүргэмээр Кихёнд талархах шиг……

-Гэнэт манайхаар ирнэ гэдэг ховор шүү…… Юу болов? гэсээр орохыг уривал Хёну ямар ч царайны хувиралгүйгээр түүнийг зүг удтал ширтсэний эцэст

-Минхёг өвдчихсөн гэсэн. Түүний оронд ажиллах хүн хэрэг болоод …… чамаас гуйгаад өгөөч гэсэн юм гэхэд Хёнвон эвшээлгэн арайхийн л

-Би ажилтай. Тэглээч танай жижиг залуу яасан юм? гэсээр тоомжиргүй дуугарвал

-Их онцгой зочин ирж байгаа гэсэн. Ганцхан өдөр угтаад үйлчлээд өгөхөд болно гэсэн. Чамайг л явуулмаар байна гэж Минхёг чухалчлан гуйсан гэсээр Хёнуг хэлэхэд арга үгүй үлдсэн Хёнвон чимээгүйхэн толгой дохих нь тэр. Гэвч ямар зочин болоод ийн чухалчлан үзээд байгааг тэр ойлгосонгүй. Минхёгийг орлох хүн хаанаас ч олдох байтал………юунд өөрийг нь дуудна гэж?

Хёнвон ч цэцгийн дэлгүүрийн эзнээс зөвшөөрөл авчихаад дурамжхан гэгч нь алхсаар тосгоны төв угтах хаалган дээр очив. Хаалганы төмрийг гоёмсог хиймэл цэцэгсээр чимэглэсэн байх ба нэр нь хуучирсан учир бараг л харагдахаа больсон байлаа. Энэ чинь жижигхэн тосгон шүү дээ……

•Энэ залуу => MERMAN•  [Дууссан]Onde histórias criam vida. Descubra agora