Лусын хүн бүрт төрөх цагт нь амьдралыг нь илэрхийлэх сувд бий болох аж. Хэрэв лус ямар нэг байдлаар хорвоог орхих тэр цагт сувд харлан цуурна. Гэвч лусын хүн жирийн хүнээс хоёр дахин урт наслах бөгөөд хүч чадал, биеийн хөгжлөөрөө ч илүү аж. Тэдэнд байдаг гайхалтай нэгэн чадвар бол анагаах. Сүүлчийн зүрхний цохилтоос өмнө лусын хүн өөрийн насны хагасыг өгөн хүний амьдралыг аврах шидийн увидастай ажээ.…… Харин лусын хүн үхвэл юу болох вэ?
"Хүний дурсамжаас арчигдана"
Хёнвон жирийн л нэг хүүхэд байсан. Бусдын л адил. Түүний амьдрал халуун дотно гэр бүл, хамтдаа юуг ч хийхэд бэлэн найзуудаар дүүрэн байсан. Тэр дундаас түүнд Хусог гэх найз нь онцгой байлаа. Яагаад гэж үү? Хёнвон түүнд дурласан байсан хэрэг.
-Хёнвонаа~~ Чи надад таалагддаг ч бид хамтдаа байж болохгүй шүү дээ Хусог ой дундуур болгоомжтойгоор алхана.
-Яагаад болохгүй гэж? Чи яагаад ийм хоцрогдсон сэтгэлгээтэй байдаг юм бэ? гэсээр Хёнвон үглэх аятай түүнийг дагах ба харанхуй ойгоор бүдчин явсаар эцэст нь зорьсон газраа ирсэн бололтой зогсоно. Тэдний урд өндрөөс хүчтэйгээр урсах хүрхрээ байх бөгөөд тал сарны гэрэлд сүр хүчтэй харагдана.
-Яах гэж энд ирж байгаа юм гэсээр Хёнвоныг амьсгаагаа дарахаар зүлгэн дээр суухад Хусог хүрхрээ өөд анхааралтай ажиглангаа
-Бид хамт байхын тулд… Би өөрийнхөө үнэн төрхийг чамд харуулах хэрэгтэй гэсээр инээмсэглэхэд Хёнвон бүр гайхаж орхив. Тэд энд хамт өсөн торнисон. Гэр бүлийг нь хүртэл сайн мэдэх байтал мэдээгүй зүйл байгаа гэж үү?
-Юу яриад байгаа юм? гээд Хёнвон хүрхрээний дууг давахын тулд байдгаасаа чанга дуугарахад Хусог хувцасаа тайлаад эхлэх нь тэр.
-Чи сэлэх гэж байгаа юмуу??
Хусог Хёнвоны үгийг сонссон ч яг л сонсоогүй мэт ус руу ороод торноосоо гарсан гөлөг мэт л усан дотор дуртайяа наадан тоглох нь тэр. Угийн сайн сэлдэг тул мөр болоод цээжнийх нь булчин тэлэн хөгжсөн Хусог нэг шумбан нэг нааш гарч ирэх ба үе үе Хёнвон руу харан инээмсэглэнэ.
Гэвч Хёнвон ус руу орох гэж яарсангүй. Харин түүнийг ийн хөгжилдөж буйг харах л хангалттай байлаа. Зуны дулаахан шөнө…… хүрхрээний чимээг эс тооцвол ойн энэ хэсэгт дэндүү нам жим байгаа нь Хёнвонд дэндүү ихээр таалагдана. Буржгар хар үсээ хойш илэнгээ тэр хэдийн зүрхэнд нь орсон залууг ширтэн мишээх ба хайраар ундарч буй зүрхээ чагнана.