2.3K 217 20
                                    

Инээд цалгисан энэ ганцхан байшинд нийт хорь гаруй хүүхэд байх агаад гурваас арван насны хооронд том жижиг хүүхдүүд байрлана. Уг нь анх хувь хүний ганц байшин байсан ч бүсгүй бэлэвсэрч үлдсэнээсээ хойш эцэг эхдээ гологдсон, хаягдсан хүүхдүүдийг сайн дураараа өсгөсөөр өдийд хүрчээ. Дөч гарч яваа ч түүний хувьд хүүхэд гэдэг амьдралыг нь буддаг гайхалтай эрдэнэс мэт санагддаг аж.

"Жимин аа, би том болоод чамд яг асрагч ээжийнх шиг том байшин авч өгнө өө за юу"

Үүдэн шүднийх нь доод талын хоёр шүд нь уначихсан халимаг бор үстэй хүү буйдан дээр суун хөлөө савлуулахдаа ийн хэлэхэд нөгөө талд нь сууж байсан туранхай атлаа бондгор хацартай Жимин гэх хүү

"Чи надтай амьдрах юм уу? Тэхён аа?" гээд хариу хүлээх мэт бүлтийн ширтлээ.

"Чамайг зөвшөөрвөл би ч бас хамт амьдарна."

"Гэхдээ чи яаж байшин авах юм бэ? Бидэнд мөнгө байхгүй шд."

"Би ажил хийнэ ээ Жимин. Тэгээд зөндөө мөнгөтэй болно. Тэгээд чамд байшин авч өгнө."

"Тэгвэл чиний мөнгөөр авч байгаа юм чинь хамт амьдарна аа. Гоё шүү дээ. Чиний хажууд сэрээд, чиний хажууд унтаад, хамт тоглоод, бас нуугдаж тоглоно. Хоёулаа их жаргалтай амьдрах нь ээ тийм ээ, Тэтэ."

"Асрагч эхийг санах ч гэлээ жаргалтай амьдарна аа."

____________________________

"Тэхён! Үйлдвэрийн Б хэсэгт 300 шуудай цемент байгаа. Өнөөдөр зөөж дуусгаарай."

"Ойлголоо."

Асрамжийн газар хүүхэд байхад чинь хайрлах ч, насанд хүрэв үү үгүй юу биеэ даа гээд л өвөл зун хамаагүй хөөж гаргаад хаалгаа хаачихдаг юм.

Тэхён өдөржин цемент зөөгөөд хорсох нуруугаа зөөлхөн зөөлхөн цохин гэртээ харих аж. Гурван давхар дахь түрээсийн байрандаа орж ирэн гэрлээ асаагаад санаа алдана. Бас л байхгүй байгаад нь урам нь хугаран хүнд оргих аж. Яг араас нь их л ганган хээнцэр хувцастай туранхай залуу орж ирэн түүнийг тэврэн хоолоо идсэн талаар асуулаа.

"Идээгүй ээ!"

"Хмм, муу залуу"

"Жимин аа~ хаачаад ирсэн юм?"

"Асрамжийн газарт байхад Чанёол гээд нэг хүүхэд байсан даа. Хэзээ ч билээ өргүүлчихдэг. Тэр хүүхэдтэй уулзаад ирсэн юм."

"Аан хөгжилтэй байсан уу?"

"Мхн."

Тэхён цамцаа тайлан суухад Жимин ширээн дээрээс тос аван нурууг нь үлээн жаахан жаахнаар түрхэж өглөө.

  ꧁𝔗𝔦𝔤𝔢𝔯 𝔉𝔩𝔬𝔴𝔢𝔯꧂

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now