Тэр өдөр Жимин уучлаарай гэж хэлчхээд л гараад гүйчихсэн. Тэхён түүний яаж уйлж байсныг, хамгийн чухал нь сүүлд хэлсэн үгийг ихээхэн бодох болжээ. Гэхдээ түүнд одоо энэ бүхэн тийм хамаатай гэж үү? Хэр их зовж байснаа мартаагүй л бол одоо ухаантай байх хэрэгтэй.
"Захирлаа, илгээмж ирлээ."
Түүнд илгээмж явуулах хүн солонгост байх аа. Багахан гайхсан ч илгээмжийг аван шууд л хайрцгаас нь гаргав.
Жижигхэн цэнхэр өнгөтэй цаасыг нээж үзвэл маш цэвэрхэн
{Хоолоо их муу иддэг гэсэн. Өөрөө хичээж хийсэн болохоор амсаад ч болтугай үзээрэй. Харахыг хүсэхгүй байвал шууд хогийн сав руу хийгээрэй. ㅅㄹㅎ} гэсэн байлаа. Сүүлийн гурвал үсгийг Тэхён хэнээс ч илүү мэдэж байв. Хэдхэн жилийн өмнө л гэхэд тэд зурвасаар бие биедээ хайраа илэрхийлэхдээ энэ гурван үсгийг хөөрхөн гэх чинь ашигладаг байсан сан.
Тус бүрд нь уутанд хийж цэнхэр туузаар уясан шоколадтай жигнэмгийг бор үст аван задлалаа. Жимин хоол сайн хийж чаддаггүй ч жигнэмгийг үнэхээр амттай хийдэг. Тэд заримдаа хоолгүй байвал шоколад аваад л хийгээд идчихдэг байсан.
Жигнэмэг бол тэдний хооронд нандин холбоог үүсгэдэг байсан. Дунд сургуульд байхад Жимин асрагч эхтэй хамт гал тогоонд өдөр шөнөгүй жигнэмэг хийгээд хамгийн гоё болсныгоо Тэхёнд авчирч өгдөг байлаа. Түүнд ирсэн жигнэмэг дандаа л аль нэг талаас хазчихсан ирдэг байсан. Учир нь Жимин амтыг нь шалгах гээд жаахан хазчихдаг байсан юм.
"Энэ хазаагүй жигнэмэг байна." Тэхён амандаа үглэн өнөөх жигнэмгийг хайрцагт нь хийгээд бүгдийг нь харав. Хамгийн арын хэсэгт хазсаныг нь хийжээ. Тэр шууд л аван задлаад амандаа хийв.
Энэ амтыг ямар их санасан юм бэ? Сүүлийн гурван жил үнэхээр хар бараан зүйлээр дүүрэн өнгөрчээ. Энэ бүхнийг одоо ч гэсэн дуусгахыг үнэхээр их хүсч байгаагаа Тэхён мэдэж байв. Тэр Жиминийг хэн хүнээс ч илүү мэднэ. Тэр хайртай л гэсэн бол үнэн.
Хэрвээ яг одоо би чам дээр очвол.... Чи намайг хүлээж авах уу?
Хаалга тогшиж Сабрина орж ирлээ.
"Захирлаа "Kooding"-ийн-"
Түүний яриаг таслан Чанёол орж ирэн шуудхан л түүнийг заамдаж, шүдээ зуун
"Чи муу Жиминийг хаана нуусан?"
"Юугаа яриад байгаа юм? Би яалаа гэж нуух юм?"
Тэхён үл тоосон шинжтэй хөмсгөө зангидахад Чанёол улам уурсаж
"Хаанаас ч хайгаад олсонгүй. Чамаас л боллоо. Чи л гарч ирээгүй байсан бол бид хоёр жаргалтай байх байсан юм. АЛГА БОЛЧИХЛОО ГЭЭД БАЙНА!"
|400үг бичээд залхуурсан юм бол байхгүй.
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
KurzgeschichtenБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end