3 жилийн дараа______________
"Уучлаарай зорчигчоо. Онгоц буух гэж байгаа болохоор бүсээ зүүнэ үү."
"Ойлголоо."
____________________________
"Загварын ертөнцийг шуугиулаад буй "Ганцхан хүнтэй компани" гэх тодотголтой "S" брэндийн нууцлаг үүсгэн байгуулагч өнөөдөр Солонгост ирсэн гэх мэдээ мэдээ бидэнд ирлээ. Хоёр жил гаруй хугацаанд загвар битгий хэл дэлхийд даяаршсан түүний царай өдийг хүртэл харсан хэн ч байхгүй гэх яриа хүртэл бий. Олон нийтийн газраар харсан гэх хүмүүс түүний царайг бус гайхалтай загварын мэдрэмжийн талаар ярьсаар байгаад таардаг байна. Түүний тухай байдаг ганц мэдээлэл гэвэл анх амьдарч буй байшин, унаж байшин машинаа зараад Италид очсон гэхээс өөр ямар ч зүйл байдаггүй байна."
Жимин удирдлага аван зурагтаа унтраавал Чанёол хараал урсган гараа цайртал нь атгав.
"Юунд нь бухимдаад байгаа юм."
Жимин нялуун үгс чихэнд нь нааж цээжин дээр нь хэвтэхэд Чанёол уруул дээр нь үнсээд
"Түүнтэй өрсөлдөхөд жаахан тиймхэн л байна. Хаанаас гарч ирсэн нь мэдэхгүй амьтны талаар мэдээ хүртэл гарч байх гэж. Солонгосын телевизүүд дампуурчихсан юм байх даа." хэмээн мушилзав.
____________________________
"Захирлаа, өнөөдөр Солонгос дахь албан ёсны үйл ажиллагаа явуулах эхний өдөр болохоор жаахан хэл амтай байна. Хувьцааны үнэ 312'090.12 вон хүртэл өссөн ч 0.7 хувиар буух хандлага байна. Саяхан "Kooding" брэндийн ерөнхий захирал солигдоод Пак Чанёол гэх хүн болсон юм байна. Тэр хүн л хэд хэдэн хүн хөлсөлж сөрөг зүйлс хийж байгаа бололтой."
Бүсгүй зөвхөн цааш харсан сандалтай л ярих агаад тэр хэдийнээ дасчээ. Жил гаруй хугацаанд тэр захирлыгаа үргэлжид дагаж явсан ч царайг нь харж байгаагүй аж. Тэр захирлыгаа хамар хүртлээ урт буржгар үстэй гэдгийг л мэддэг.
"Шүүхэд өг."
"Ойлголоо. Аан бас, энэ хамтарч ажиллах хүсэлтүүд. Ширээн дээр тавилаа."
Бүсгүй бөхийгөөд өрөөнөөс гарлаа. Тэр өөрийн шинэхэн ширээн дээр суугаад интернет дахь сөрөг сэтгэгдлүүд, болон холбогдох бусад зүйлийг нотлох баримт болгон цуглуулж, аваад эх хувийг өөртөө үлдээж, хуулбараа дугтуйнд хийн өндөр өсгийт дээрээ дон дон хийтэл алхана. Тэгээд нэг залуу дээр очоод
"Кен, үүнийг прокурорын газарт өгөөд ирээрэй." гэхэд өндөр шар залуу санаа алдаад
"Америкт хүртэл салбараа нээж байхад очоогүй юм байж Солонгост ирж гэнэ. Би Италид л хайртай." хэмээн халуун ногоотой хоолоо цааш түлхэн дугтуйтай зүйлийг аван цааш явлаа.
"Харин тийм ээ, цаг агаар нь ч тохирохгүй байна. Хүүү~ ямар бүгчим юм бэ?"
Бүсгүй ганцаар ярин өсгийтөө тайлж бариад буцан ажлын өрөө рүүгээ явав.
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Short StoryБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end