1.3K 165 45
                                    

"Та орж болохгүй ээ, өнөөдөр захирал хэнийг ч оруулахгүй гэсэн."

Тэхён үүдэнд болж буй бүгдийг сонсож байлаа. Тэгээд хэн ирсэн талаар таамаглал дэвшүүлнэ.

"Би уулзаад л гарна даа."

Өнөөх маргаан түүний өрөөнд сонсогдож эхлэхэд Тэхён хана ширтэх зуураа дууны эзнийг таних гэж оролдов.

"Өршөөгөөрэй, захирлаа."

"Сабрина, түр гарч бай."

Залуу тэдний Итали яриаг ойлгосонгүй. Сабринаг гарахад Тэхён залуугийн яриаг хүлээв.

"Таныг их алдар нэрд хүрсэн мөртлөө яагаад нуугдаад байдгийг ер ойлгоогүй болохоор нөхрөөсөө хаягийг чинь аваад ирлээ л дээ."

Залуу англиар эвлэгхэн ярихад Тэхён суудлаа эргүүлэн унжсан урт үсээ хойно нь боолоо.

"Өдрийн мэнд. Та энэ өрөөг нэг л андуурчихсан бололтой. Хов жив ярих гэж ирсэн бол доор яг одоо манай компаний хаалгыг гаднаас нь хаана уу."

"Т-тэхён"

Залуу хувхай цайж, гар нь салганан буйдан дээр суулаа.

"Өөрөө хэн сэн билээ? Аан саналаа. Миний амьдралд ганцхан л хүн байсан юм. Мөнгөний хэнхэгтэй, азгүй амьтан."

"Би чамайг маш их санасан."

Тэхёний хөх инээд хүрэв. Чанёолыг дампуурлын ирмэг дээр ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Жимин тэнэг л биш бол Чанёолоос зуурч үлдэх нь юу л бол. Ийм үед хуучин найз залуу нь гарахд ирвэл хэн ч шүүрээд авах мэдээжийн хэрэг учраас түүний инээд хүрсэн юм.

"Өөрөө хэн болчхоод намайг санаад байгаа юм мм? ХЭН БОЛЧХООД?"

Жимин Тэхёний чанга дунд цочиж, нулимс нь урсав.

"Бид бие биедээ хайртай шүү дээ."

"Хайр аа? Хайр уу? Хайр чиний хувьд наадаж болохоор тоглоом шиг санагдаа юу? Хүсвэл наад! Тэгээд намайг хайрла."

Тэр энэ бүхнийг хэлэхийг хүсээгүй шүү дээ. Одоо ч гэсэн тэврээд авахыг ямар их хүсч байгаа билээ дээ. Пак Жимин түүний сэтгэлд хайраас том гомдлыг үүсгэчихсэн бололтой.

"Би чамайг солонгосын бүх газраар хайсан ч чи олдоогүй."

"Би арай хийж чамгүйгээр амьдарч сурч байхад чи намайг хайсан гэв үү? Энэ сэтгэл доторх өвдөлт, нүүрэнд минь байгаа уй одоо ч арилахгүй байхад яаж ч хичээгээд чадахгүй байхад чи намайг хайлаа гэнэ ээ. Бас хайртай гэсэн үү? Ямар хэрцгий юм бэ? "

"Намайг үнэхээр уучлаарай."

Жимин өвдөг дээрээ сөхрөөд цурхиран уйллаа. Жүжиг үү? Үнэн үү? Ялгах арга алга.

|

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now