𑁍

1.2K 162 28
                                    

Зарим зүйлс үү? Зарим зүйлс заримдаа хэтэрхий өрөвдөлтэй юм шиг санагддаг мөртлөө хамгийн жаргалтайгаараа мишээж байдаг гэдгийг мэдэх үү?

Тэхён цийлгэнэх нулимсаа нуух мэт доош ширтээд машиныхаа хаалгыг хаан байр луугаа орлоо. Тэгээд гэрээсээ өөрийн гэсэн юмаа аваад шинэхэн байшин руугаа явав.

____________________________

Жиминаар дутагдсан бие сэтгэлээ архи гэгчээр тайтгаруулаад хэдийн олон хоног өнгөрчээ. Пак Жимин түүний сэтгэлийг яаж ингэж ихээр нь татаж, тэгж аймшигтайгаар шархлуулчихсан юм болдоо...

Тэр утсаа аван дахиад л Жимин рүү залгалаа. Энэ хэд дэх нь гэдгийн мэдэхгүй ч тэр залгана. Нэг шилийг уучхаад залгана, сэрээд залгана, согтоод залгана. Авахгүй гэдгийг нь мэдэх ч дахин дахин залгана.

-Байна уу?

Дуудлага авагдаж Жиминий хоолой дуулдав.

"Бурхан минь эцэст нь чи утсаа авлаа."

Тэхён чимээгүйхэн мэгшихэд утасны цаанаас

-ярих юм байхгүй бол тасал даа. Гэх нь тэр.

"Уулзъя. Сүүлчийн удаа миний үгийг сонсчих тэгэх үү?"

-ойлголоо. Хаягаа зурвасаар явуулчих.

Тэхён утсаа таслаад бөөн баяр болон орноосоо бослоо. Царайг нь л харчихвал болох юм шиг санагдаж, дэндүү ихээр догдлоно. Хурдхан шиг гүйгээд очмоор байсан ч ариун цэврээ сахиж усанд орохоор боллоо.


Өөрийн гэсэн бүхнээ амжуулчхаад машинаа барин танил рестораны зүг салхи татуулна. Жимин хэдийнээ ирчихсэн сууж байлаа.

"Юу идэх үү? Өнөөдөр бүгдийг нь авч өгье."

Жимин ёозгүйхэн санаа алдаад

"Хэлэх гэсэн зүйлээ л хэлдээ." гэлээ.

"Үнэндээ хэлэх гэж биш гуйх гэж ирсэн юм. Миний чамаас гуйх эхний бөгөөд эцсийн хүсэл учраас ямар ч юм байсан биелүүлж өгөөрэй."

Жимин толгой дохилоо.

"Надтай хамт долоохон хоног байчих. Заавал хосууд шиг энэ тэр гэхгүй долоохон хоног."

Эцэст нь тэр биелүүлж өгнө гэж амласан шүү дээ.

"Тэ, чи ямар өрөвдөлтэй байгаагаа мэддэг ч болоосой."

Тэхён толгой сэгсрэн инээмсэглэлээ.

"Үгүй дээ, чи намайг ямар их жаргалтай байгааг мэдэхгүй."

|би бодож байсан байхгүй юу... 10хэсэг дотор багтаана гэж. Гэтэл гоё санаа орж ирсэн хихихи

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now