1.2K 165 32
                                    

Жимин үнэхээр Тэхёныг мэддэггүй бололтой. Тэхёнд архины найз байтугай ярих найз ч байхгүй.

Ганцаархнаа архины мухлагт орж ирэн хоёр шил архи захив. Хундаганд хийж удахыг ч хүссэнгүй, шууд л залгилаад удаандаа мансуурна. Согтуу хар ухаандаа арай хийн тооцоогоо хийгээд бум бужигнах хотын гудмаар гуйвж дайван алхлаа.

Хичнээн хэцүү байсан ч тэврээд л дулаацуулчихдаг бидний цаг үе хаашаа замхраад одчихоо вэ?

Үүрд гэж найдсан бидний цаг хугацаа үнэхээр ингээд л бүдгэрчих юм гэж үү?

"Чи ч бас над шиг хаягдчихсан уу?" Тэхён газар завилан суугаад үдшийн сэрүүнд бээвгэнэх бяцхан гөлөгийг энгэртээ наалаа.

"Чамайг хайрлах хүн алга уу?"

Бяцхан гөлөг зүрх өвтгөмөөр гаслана.

"Чи бид хоёр яасан ч адилхан юм бэ дээ..."

____________________________

Өнөөдөр Жимин ирж өөрийн гэсэн хэдэн зүйлээ авна гэсэн учраас Тэхён түрээсийн байрны өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлэв. Тэгээд хуруу даран хайртыгаа хүлээнэ. Тэнгэр нурсан ч түүний хайр замхрахгүй бололтой.

Хаалга нээгдэн Жимин орж ирэхэд Тэхён шуудхан л очоод тэврээд авлаа. Ямар их санаснаа яасан их үгүйлснээ дахин дахин амандаа шивнэнэ. Жимин санаа алдан түүний тэврээс мултраад шүүгээнээс очиж өөрийн гэсэн зүйлсээ цүнхэндээ хийлээ.

"Жимин, би машин авсан. Хоёулаа ярьдаг байсандаа, сувдан цагаан өнгийн машин авна аа гээд. Би яг тийм машин авсан. Энэ түлхүүр нь."

Түүний яриа ойд тархах мэт хэний ч сонорт хүрсэнгүй. Жимин үл тоомсорлон гутлаа өмсөх зуур Тэхён ч бас гутлаа өмсөв.

"Хайрт минь, машинтай болохоороо далай орно гэж ярьдаг байсандаа. Хамтдаа далай орцгоох уу?"

Тэхён гадаа гарч ирсэн дариудаа Жиминийг суугаасай гэсэн хүсэлдээ автан машиныхаа хаалгыг нээж өглөө.

Суугаасай гэж хүснэ. Сүүлчийн ганц итгэл найдвар. Амьдрах ганц оч нь.

Хажууханд нь хар саарал өнгийн BMW ирж зогслоо. Жимин ямар ч эргэлзэх зүйлгүй саарал машин руу суугаад цонхоороо

"Тэ чамд илүү нь олдоно шүү дээ. Надаас өөр хүн чамд байсан ч болоосой." хэмээгээд салхи татуулан давхисаар алга болов.

Илүүг олох гэсэн шунал....

Надаас өөр нь чамд байсан ч болоосой.

Харин тиймээ,,, чамаас өөр хүн надад даанч байхгүй юм.

|(ᗒᗣᗕ)՞

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now