Тэхён солонгост ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Брэнд дэлгүүрүүдээ Солонгосын хаа сайгүй нээж, илүү их өргөжин тархсан нь нэг том амжилт байв. Гудамжаар явсан гурван хүний гурав нь "S" брэндийн хувцсыг өмссөн харагдана. Хэрвээ ганц л хүн өөр брэндийн хувцас өмссөн байвал гадуурхагдахаар, тийм л том амжилтанд хүрэв.
Гэсэн ч тэр одоо ч нууцлаг хэвээр байсаар. "Kooding" энэ байдлаараа удахгүй хаалгаа барьж болзошгүй байгаа нь Тэхёний инээдийг хүргэнэ.
____________________________
"Kooding брэндийн хувьцааны үнэ 16'мянган вон хүртэл буужээ. Энэ үзүүлэлт нь тус брэндийн түүхэнд хэзээ ч байгаагүй гутамшиг юм. Энэ юутай холбоотой вэ? Шинэхэн захирал Пак Чанёол уу? Тэрээр саяхан "S" брэндийн нэр хүндэд хууль бусаар ..."
Тэхён маскаа зүүн утсаа аваад өрөөнөөсөө гарлаа. Тэр чадаж байна шүү дээ. Хайрлуулахад мөнгө хэрэгтэй юм бол тэр олж чадаж байна. Харин одоо хайр олох л үлдлээ.
"Миний бэлд гэсэн юм?"
Нарийн бичиг түүнд бөхийгөөд
"Машины тань тээшинд хийчихсэн." гэхэд Тэхён инээмсэглэн доош буув.
Амь насаа барьцаанд тавиад авч байсан машин одоо түүнд хог нэгээрээ байдаг болжээ. Тэр машиндаа суун хөдлөлөө. Хотоос гараад нэлээн удаан явсны эцэст мод бутаар хүрээлэгдсэн томоо байшингийн урд ирж зогсов. Тэгээд тээшнээсээ хэд хэдэн тор дүүрэн юмаа аван байшин руу орлоо.
"Асрагч эх ээ!"
Ахимаг насны бүсгүй түүнийг угтаж аван уулга алдах нь тэр. Тэгээд нулимс дуслуулан түүнийг тэвэрч авав.
"Тэхён энэ чи мөн үү?"
"Тийм ээ, би Тэхён байна."
Арав гаруй хоногтойгоос нь арван найм хүртэл нь өсгөсөн үрээс өөрцгүй хүү нь юм шүү дээ.
"Ээж ээ, энэ хүүхдүүдэд авсан юм. Зуны хөөрхөн хувцаснууд бас, амттан байгаа."
Асрагч түүний 'ээж' гэдэг үгэнд баярласан бололтой дахин тэвэрч аван үнэрлээд духандээр нь үнсэв.
Тэхён зочны өрөө орж хүүхдүүдтэй инээлдэн тоглож байхад бүсгүй түүнд халуун бүлээн сүү, цагирган боовтой авчирч өгөн хажууд нь суулаа.
"Танигдахааргүй сайхан залуу болжээ, манай Тэхён."
Тэхён жаргалтай байв. Хаанаас ч олоогүй тэр их хайр асрагч эхийг нүднээс ундарч, амнаас нь урсаж байгаад хэт их баярласандаа золтой л уйлчихсангүй.
"Та харин огт өөрчлөгдөөгүй байна, ээжээ. Улам залуухан болчихсон юм биш үү."
Түүнийг жоготой инээмсэглэн хэлэхэд хатагтай ичингүйрч амаа дарснаа
"Нээрээ Жимин хүү яасан бэ? Чамтай хамт явсан шүү дээ." гэхэд Тэхёны аз жаргал хаашаа ч юм нисээд алга болчихов. Оронд нь гомдсон, багагүй хорссон харц төөнөж
"Тэр сайхан амьдарч байгаа. Хайртай хүнтэйгээ ч учирсан гэсэн."
"Аштай юу даа. Та хэд маань бүгд л сайхан амьдарч байгаа юм байна."
____________________________
Тэр асрамжийн газраас эргэн Сөүлд ирлээ. Маскаа зүүн өрөөндөө орж ирмэгц араас нь нарийн бичиг орж ирэн
"Захирлаа, Ынпён дүүргийн төв дэлгүүрт хүрэм дууссанаас болж нэг хүн нүүрний шилэн дээр азгүй амьтад гээд будгаар шүршчихэж." гэхэд Тэхён бүсгүйн өөдөөс харж суун маскаа тайлаад
"Өөрсдөө олоод цагдаад мэдэгд" гэлээ.
Нарийн бичиг бүсгүйд Тэхёны хэлсэн үг үл сонсогдож зөвхөн түүний царайнд л анхаарлаа хандуулна. Ухаан санаа нь яачихсан юм гэмээр орж гарч, гүн цочролд оржээ.
|Бичиж байгаад унтчихсан байна 😂
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Short StoryБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end