1.3K 166 57
                                    

Тэхён амаа жимийн шал ширтээд бөгжөө газар тавин дээш өндийлөө. Тэгээд эргэж харан хаалга руу зүглэхэд Жимин

"Тэ, чамд надаас илүү тохирох нэгэн олдоно шүү дээ. Найзууд хэвээрээ үлдэж болохгүй гэж үү?" хэмээн уйлан дуугарах нь тэр.

"Жимин, би чамд хайртай. Чи ойлгож байна уу? Эцэг эх байтугай цусан төрлийн хэн ч үгүй надад зөвхөн чи л байсан. Хорь гаруй хүүхдүүдээс зөвхөн чи л миний сонголт. Хорин хэдэн жил амьдрахдаа чамайг харж инээж, чиний төлөө хичээж үзсэн. Чамд зориулж анх удаа дэлгүүрээс бялуу авч үзсэн. Бөгж ч ялгаагүй. Чамд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд би амиа зарсан. Гэсэн ч миний бүх зүйл чамд хангалтгүй юу?"

"Уучлаарай."

Салхи татуулан зөрөхдөө Жимин тийм ч ихээр гэмшсэнгүй. Явах нэгнийг явуулахгүй бол ирэх нэгэн нь ирдэггүй гэсэн ахархан бодлоор тэр байшингаас гарлаа.

Тэхён газарт сөхрөн суугаад хэт их цочирдсоноосоо болоод нулимс ч унагааж чадсангүй. Ганц ч гэсэн удаа хайртай гэдгээ хэлбэл эргээд ирнэ гэж бодсон ч тэр эргэж ирэх байтугай хялам хийж ч харсангүй. Хэний төлөө энэ олон жил ажиллаж, мөнгө цуглууллаа? Цэврүү үсэрсэн нуруун дээрээ хуурай цемент үүрэхдээ шатаж байсан ч түүнийг гэх хайр нь ундарч байдаг юм болохоороо өвдөлтийг нь намдаадаг байсан юмсан.  Бие сэтгэлээ гаргууд нь хаяж, нус нулимсаа ч үл тоон би чиний төлөө хичээсэн. Хэн гуай ч байсан би тэр их доромжлолыг үл тоомсорлож чамайг хайрласан.

Нурсан балгас дунд хаягдсан зүрхийг хайраар өлгийдөж цусаар тэжээсэн чи эцэст нь мянган хутгаар сийчиж алах араатан байж.

Тэр өөрийн гэсэн бүрэн ухаангүй байшингаас гаран хаашаа ч юм алхлаа. Олон олон гудамж сүлжиж, хэд хэдэн улаан гэрлээр зам гараад хайртыгаа харав. Томоос том залуугийн энгэрт жаргалдаа умбах хайртыгаа хараад инээмсэглэлээ. Тэгээд өөрийгөө харьцуулна. Хэзээ ингэж Жиминийг тэвэрсэн билээ. Харамссан сэтгэл, харамласан уур нь газ чүдэнз хоёр шиг уусан нэгдээд багтарч ядсан Тэхён юу юуны завдалгүй Чанёолыг шанаадаад авах нь тэр.

"Тэхён чи чинь-"

Жимин үгээ дуусгаж чадалгүй бүлтгэнэнэ.

"Чи хэн болчхоод миний залууг надаас булаагаад байгаа юм? Юу хийж өгсөн болоод? Түүнийг хэр их мэддэг болоод?"

Чанёол Тэхёны заамдсан гарыг түлхээд бассан инээмсэглэл тодруулан

"Чиний амиа зараад ч авч өгч чадахгүй зүйлийг би хийж өгнө. Тийм болохоор яг одоо наад гуйлгачин биеэ аваад зайл."

"Тэхён, архины найз нар дээрээ очно уу, яана уу өөрөө мэдээд арилж үз. Чи бидний өдрийг нураагаад байна."

Жимин  жигших мэт түүн рүү хараад Чанёолын гараас хөтлөн тэнгэрт тулан сүндэрлэх зочид буудал руу яван орлоо.

|emo mode on

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now