🌷

1.3K 180 22
                                    

Тэхён Чанёолыг түлхэж унагаагаад хар хурдаараа гүйн гарлаа. Жиминийг хаана очсон талаар бодох ч тийм их санаа байсангүй. Машинаа асаан цэцэрлэгт хүрээлэнгийн арын мод руу очихоор шийдэв.

Түрээсийн байрнаасаа хөөгдөхдөө модон дунд очоод хоног төөрүүлдэг байснаа санан инээмсэглэнэ. Хааяа нэг болзохоороо модон дунд очоод тэврэлдээд хэвтэх нь тэдний хувьд жаргал шүү дээ. Энэ их дурсамж тэгж муухайгаар цөхөрсөн нь бурхнаас ирсэн шийтгэл аль эсвэл шалгуур гэлтэй.

Тэхён хүрээлэнд ирсэн боловч хүн байсан ул мөр байсангүй. Санаа алдан мод налж суухдаа хөрсөн дээр зоосон чихрийг харах нь тэр. Ямар нэг зүйлийг булаад тэмдэг болгож тавьсан бололтой нэлээн удсан харагдана.

Хөрс нь нэлээд сул гараараа ухахад том бор хавтастай дэвтэр, жижиг хайрцагтай зүйл байлаа.

"Хүн бүрт хайр ирдэг бол надад ийм нэгэн хайр бурхан өгсөн юм."

Дэвтрийн хавтсыг маш цэвэрхэн гарчиглаж янзалсан нь хамаг сэтгэл зүрхээ зориулсан мэт. Хэн нэгэн энд бүхий л сэтгэлээ хүүрнэсэн бололтой.

"Төдийгөөс өдийг хүртэлх би"
1995оны 10 дугаар сарын 13-ны тэр өдөр би гэх хүн мэндэлсэн билээ. Магадгүй хэн нэгний хайртай хүү нь байсан ч байж болно. Гэвч модон дундах үзэсгэлэнтэй бүсгүйн сэтгэлийг дэвтээх хувь төөргөөр бурхан намайг энэ орчлон руу илгээсэн байх. Ухаан орсон цагаасаа эхлэн нэгэн хүүгийн гараас хөтөлж өсөв. Хэдий ээж шигээ хүнтэй өсөж торнисон ч олны дунд би гэдэг хүн сарнидаг байлаа. Амин эрдэнэ, нандин хүү болохыг хүссэн ч тийм хайр олдсонгүй. Харин хамгаас илүү эхлэлийг бүтээдэг гайхалтай хайр ирсэн юм. Ким Тэхён, миний амьдралыг бүтээж өгсөн хүн.

Бид мөнгөгүй. Тэхён үргэлж ажил хийж амьдралаа залгуулахыг хичээдэг. Гэхдээ надад түүний нөр их хөдөлмөрийг үнэлж чадах зориг хэрэгтэй байна.

Саяхан эцэг эх гэдэг хүмүүсийг олсон. Өсгөж өгөөгүй ч эцэг эх шүү дээ. Асрагч эх намайг дуудаад ээжийн минь утасны дугаарыг гэрийн хаягтай нь өгсөн. Яагаад тэгснийг нь мэдэхгүй ч өгсөн л юмдаг. Намайг очиход айхтар гайхуулах зүйлгүй ч ороход л цаанаасаа сайхан мэдрэмж төрүүлсэн айл намайг угтаж авсан юм. Хамгийн гунигтай нь орон дээр амьсгалын аппараттай хэвтэх аавын минь төлөө ядарч сульдсан эх минь зуран хөргөөд сууж байсан юм.

Юу болсныг сайн ойлгоогүй ч аягатай зутан газарт унаж, ээж гэх хүн өвдөг дээрээ сөхөрч цурхиртал уйлсан. Намайг тэгж хүлээж авна гэж огтхон ч төсөөлсөнгүй. Би тэдэнд хаягдсан л гэж бодсон шүү дээ.

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now