Жимин түүнийг харсангүй, дуу аялан жигнэмгүүдээ тавиур дээр өрж эхлэхэд Тэхён шуудхан босч очлоо. Хар үст доош тонгойчихсон учир хэн нэг ирж байгааг ч анзаарах сөхөөгүй нэг бүрчлэн өрж тавих аж.
"Уучлаарай. Надад хазсанаас нь өгөхгүй биз."
Жимин тэр чигтэй гацчихав уу гэлтэй хөшөө мэт удаан байсны эцэст арын өрөө рүү гүйх нь тэр. Тэхён тавиурын хажуугаар орж, хар үстийн гарыг татан өөр лүүгээ харуулж энгэртээ наалаа.
Тэр ганцхан удаа тэврэхийн төлөө гурван жил махаа зулгааж, ясаа тоншсон. Ердөө ганцхан удаа хэлчихвэл болох юм шиг санагдаж, орой бүр оддоос гуйн залбирдаг байлаа. Энэ тэврэлтийг, эргээд уулзахыг хичнээн ихээр хүсэж мөрөөдсөн гээч.
Жимин Тэхёны хүзүүгээр гараа оруулан улам бүр цээжинд нь шигдэнэ.
"Юуг ч мэдээгүй байж тэр хатуу үгсийг хутга шиг зоож орхисонд уучлаарай."
Тэхён түүний бэлхүүсээр тэврэн духан дээр нь үнсэхэд Жимин нүдээ анив. Кафед тийм ч их хүн байхгүй боловч зөөгч охин тэднийг хайрлангуй ширтэнэ.
"Залууг цаанаасаа содон гэж мэдээд байсан юм аа."
Тэд инээлдэхэд Жимин дахин Тэхёныг тэвэрч
"Би анхнаасаа л тайлбарлах ёстой байж. Уучлаарай. Бас би... Чамайг юу гэж хүлээж авахыг мэдэхгүй ч Чанёол надад их тусалсан. Тэр одоо хамаагүйг мэдэж байна л даа. Чи намайг уучлах уу?" хэмээн амандаа бувтнахад Тэхён тас тас хөхрөн
"Би нь чамайг уучилна за юу. Зарим зүйл аргагүйн эрхэнд байсан шүү дээ." гээд духан дээр нь ахин үнсэж
"Би чамд хайртай" хэмээлээ.
Хариуг нь хүлээх тоолондоо догдлол мэдрэгддэг энэ үг. Сайхан хариу сонсохын төлөө асар их хичээл зүтгэл, зориг зүрх гарган байж хэлдэг ердөө ганцхан үг. Хүн амьдруулж чадахаар тийм л их хүчтэй.
"Би ч гэсэн. Чамайг аав ээж хоёртойгоо танилцуулмаар байна. Аав маань бүрэн эдгэчихсэн."
Тэхён догдлолдоо яаран түүнд хувцсаа солих талаар санал болгон өөрөө үргэлжлүүлэн латтегаа уулаа. Жимин удалгүй гарч ирэхэд Тэхён санасан мэт уулга алдаж
"Нээрээ, намайг яаж энэ бүхнийг мэдсэн талаар асуухгүй юм уу?" гэхэд Жимин
"Угаасаа намайг хайж цэцэрлэгт хүрээлэн орно гэж мэдэж байсан юм." хэмээлээ.
Далайн эрэг орох хүртэл хар үст Тэхёны гараас зүүгдчих шахам зуурч явсаар машиндаа ирэн Сөүл рүү хөдлөв. Замын турш Жимин бор үстийн мөрийг дэрлэж сүүлийн жилүүдэд ямар их ганцаардсанаа ярина.
"Би чамайг хайгаад аргаа барсандаа өдөр бүр хуучин түрээсийн байрандаа очдог байж билээ. Тэгээд хүн хөлсөлж чамайг хайлгасан чинь чи хилээр гарчихсан байсан." гээд хошуугаа унжуулчих нь тэр.
Тэхён түүний уруул дээр нь шоб хийтэл үнсэж,Сөүлийн замд орсноо анзааран арай болгоомжтой жолоодож эхлэв.
Хэд хэдэн өндөр барилгатай хотхоны зогсоолд машинаа байрлуулан хамгийн эхний барилгын нэг давхар дахь айл руу орлоо.
"Ээж, аав би ирлээ."
Жиминийг чанга гэх чинь орилоход дунд эргэм насны хатагтай гарч ирэн хар үстийг тэврэн авлаа. Тэгээд Тэхён руу удтал ширтсэний эцэст алгаа ташин хөхрөөд
"Өнөө Тэхён байна. Анхны хайр." гээд Жиминийг дооглонгуй ширтэв.
Пак ноён Жиминий духыг үнэрлээд Тэхёнтой эелдгээр гар барин
"Пак Жину." гэхэд Тэхён өвдгөө хүртэл бөхийж
"Ким Тэхён гэдэг. Таатай байна." хэмээн инээмсэглэлээ.
|Энэ парт чинь одоо нийтлэгдэх дургүй юм уу? Хэдэн ч удаа устав? Хха
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Короткий рассказБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end