🌹

1.3K 173 10
                                    

"Далайд гарцтай бүх аймгуудаар энэ хүнийг хайгаад өг."

Тэхён өрөөндөө орж ирэн нарийн бичигдээ Жиминий зургийг өгөөд

"Яаралтай шүү!" хэмээн анхааруулах нь тэр.
Цамцаа тайлан шидээд сандал дээр суун үсээ хойш нь боолоо. Энэ бүхэн түүнийг үнэхээр их зовоож байна шүү дээ. Саяхныг хүртэл ихээр үзэн ядсан хайрт нь тэр том алхмын төлөө өөрийгөө золионд гаргасан гэж бодохоор өөрийгөө буруутгамаар санагдаж байлаа.

Зургийн дэвтрээ гарган эхнээс нь зурж эхлэв. Харандаа, баллуураа ээлжлүүлэн сараачсаар нэг л мэдэхэд харанхуй болчихсон байх нь тэр. Юу зурснаа сайн анзаараагүй ч галзуу гэмээр эрээчсэн байв.

"Захирлаа. Пак Жимин гэх хүн хамгийн сүүлд Гёнсан аймгийн бүсээр нэвтэрсэн байна. Машины дугаар 34гу 5498. Одоогоор Тунёнд байгаа."

"За гарч болно."

Сабрина нүдээ бүлтийлгэн Тэхёныг удтал ширтсэний дараа том том алхлан өрөөнөөс гарлаа. Ямар ч эмэгтэй хүн ичих нь ойлгомжтой шүү дээ. Царайлаг залуу дээгүүрээ нүцгэн сууж байхад.

Тэхён газраас цамцаа аван өмсөөд өрөөнөөсөө гарлаа. Тунён хүртэл гурван цаг. Шөнө дунд очих юм байна гэсэн бодолтой машинаа асаав.

Хөл хөдөлгөөн нэлээн буурч шөнө дунд болсон учраас замын гэрэлтүүлгээс өөр харагдах зүйл ховор байлаа.

Тунён бусад хотуудаа бодвол нэлээн том учраас ганцаараа яаж олохоо мэдэхгүй нэлээн явав. Тэгээд далай эрэг дээр ирэн санаа алдаж машиныхаа цонхыг онгойлгон сандлаа хойш хэвтүүлэн нүдээ анилаа. Энэ орой мэдээж олно гэж худлаа биз.

____________________________

Өглөө арван цагийн үед Тэхён нойрноосоо сэрээд машинаа түгжин хотоор нэлээд алхав. Метроны буудал, туннель, дэлгүүр, далайн захуудаар явсан ч тэр хайртыгаа олж чадсангүй.

Өчигдрөөс хойш юу ч идээгүй учраас гэдэс нь одоог хүртэл хонхолзож, халуун оргино.

"Шарсан зайдас авах уу?"

Жаахан хүүхэд түүний өөдөөс олон зайдас дундаасаа нэгийг нь сарвайхад Тэхён үгүй гэж хэлж чадсангүй аваад байсан тавин мянган воноо өглөө.

"Ахаа надад хариулт байхгүй."

Хүүгийн нүдэнд нулимс цийлэгнэхэд Тэхён хурдан хурдан толгой сэгсэрч

"Чи бүгдийг нь ав." гэхэд хүү нүдээ гялалзуулан инээмсэглээд баярласнаа илэрхийлэн бөхийв.

Шарсан зайдас идэн алхах царайлаг залууг захын хүүхнүүд дуу шуутай дуудаж бараагаа зарах гэж хичээнэ.

Одоо кофе л уучихвал болох юм шиг санагдаж нүдэнд харагдсан кафед орлоо. Зөөгч охин түүн дээр ирэн

"Манайд анх удаа ирж байгаа юу? Хэрвээ тийм бол манайх кофеныхоо үрийг Ирландаас авчирч, солонгосын хамгийн том сүүний үйлдвэрээс өглөө бүр амттай сүү авчирч кофегоо чанадаг. Бас өчигдрөөс эхлэн шинэхэн жигнэмэг гарч эхлэсэн." гээд юу авах вэ гэсэн янзтай түүнийг ширтэв.

"Би сая зайдас идчихсэн чинь юм идмээргүй байна. Надад сүүтэй латте өгөөч."

Охин толгой дохин инээмсэглээд кофе чанагч руу явахдаа арын өрөө рүү орлив.

"ЗАЛУУ! ТАВИУР ДЭЭР ЖИГНЭМЭГ ДУУСЧИХСАН БАЙНА ШҮҮ."

Өнөөх өрөөнөөс түүний хот дамжин хайсан нэгэн таваг дүүрэн жигнэмэг барин гарч ирлээ.

|Би бинго хийвэл яах уу?

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now