♧︎

1.2K 157 33
                                    

"Захирлаа, өнөө орой болох загварын шоунд урилгаар оролцох байсан зарим уран бүтээлчид оролцохоо больсноо хэлсэн байна."

Бүсгүй доод уруулаа хазан барьсан хавтаснаасаа тас зуурах нь захирал нь ямар уур омогтой хүн гэдгийг илтгэнэ.

""Koonding"-ийн хэрэгт зарга үүсгэсэн үү?"

"Тийм ээ, хувьцаанаас үүссэн алдагдал, хохирлыг тооцоод "Kooding"-ээс нийт 90сая воны нөхөн төлбөр авахаар нэхэмжлэх явуулсан байгаа. Хариу нааштай гарах байх аа."

"Гар"

Бүсгүй сандалны зүг бөхийгөөд өөрийнхөө ширээ рүү явав.

____________________________

"За бүгд бэлдсэнийхээ дагуу гарна шүү. Тэр охины үсийг дахиад жаахан хөвсийлгөөд өгөөрэй."

Урт буржгар үсээрээ нүдээ халхалж, маск зүүсэн түүний царайг хэн ч харах боломжгүй юм. Алгаа ташин олны анхаарлыг өөр дээрээ хандуулж эелдгээр ажилчид даа заах нь түүнийг олон хүнтэй харьцаж сурсныг харуулна.

Ямар ер бусын хүн бүтээсэн юм бэ гэмээр тийм гайхалтай шинэлэг загварууд тайзан дээр амилах шиг л болж, үзэгчид ам хуурайгүй чалчина.

"Үдшийн мэдээ та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна аа. Хэдхэн хоногийн өмнө та бүхэнд танилцуулсан "S" брэндийн захирал, загвар зохион бүтээгчийн царайг өнөөдөр харна гэсэн итгэлтэй загварын шоунд нь очсон хүмүүс сэтгэл дундуур гэртээ харьжээ. Учир нь тэрээр урт үс, маскаар царай төрхөө халхалж ирсэн хүмүүстэй уулзсан байна."

Хөтлөгчийн зүүн булан залуугийн даллаж буй, мөн бөхийж буй зургууд ээлжлэн харагдлаа.

Чанёол ажлын өрөөн дэх зурагтаа унтраагаад сандлаа налан нүдээ анив.

"Нэг л мэддэг юм шиг..."

"Захирлаа шүүхээс нэхэмжлэх ирсэн байна. Өмнө нь ирсэн "S"-ийн зарга дээр үндэслэсэн нөхөн төлбөр бололтой."

Чанёол шуудхан л хүрмээ аван сүр сар хийсээр, салхи татуулан давхиж "S"-ийн үүдэнд ирэв. Тэгээд 10давхарт гараад нарийн бичгийн үгийг ч сонсолгүй захирал гэсэн өрөөнд нь орж ирээд буйданг нь өшиглөн ширээнд нь туллаа.

"Чи хэн болчхоод нэхэмжлэх үүсгээд байгаа юм."

Сандал дээр суусан хүн аажуухан эргэж харлаа. Тэгээд урдуураа унжсан үсээ хойшлуулан мушилзах нь тэр.

"Харин л дээ."

Чанёол хэсэг балмагдсан ч бардам байхыг хичээн

"Хөөх~ хэн ч тоож хараагүй, өрөвдөж хайрлаагүй чонын бэлтрэг гасалж байх чинь вэ? Хаягдсан бэлтрэг гасална уу гэхээс хуцдаггүй юм шүү дээ" хэмээн заналтайгаар хэлэн гараа зангидав.

"Бэлтрэг чоно болдог гэдгийг санаж аваарай. Чам шиг өрвийсөн хулгайч нохой болж өсдөггүй юм. "

"Ким Тэхён! Муу~"

Тэхён ширээн дээрээ хоёр хөлөө тавин түүний үгийг тасалж

"Өршөөгөөрэй, ноён бүдүүлэг ээ. Ажил хэрэг биш бол гарна уу? Эсвэл хамгаалагчид чирүүлж шившгээ тарих уу?" хэмээн Чанёолыг хэдэн талаас бичиж авах камерууд руу заалаа.

Гөлөг нохой болно уу гэхээс чоно болдоггүй юм. Пак Чанёол, Пак Жимин та нар яг л чонын заяанд багтаагүй гөлөг шиг юм.

____________________________

|Цаашаа яах вэ???

𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\Where stories live. Discover now