Тэхён өнгөрсөн шөнө сонссон зүйлдээ итгэж ядан үгүйсгэж, шинэхэн авсан байшин руугаа явлаа. Өмнө нь хүн амьдарч байсан болоод ч тэр үү, нэг их аваад байх тавилга байсангүй. Унтлагын өрөөний орыг, тольтой нь солиход л хангалттай санагдана.
Жиминийг сэрсэн байх гэж бодон залгавал удаан дуудуулсны эцэст авав.
"Унтаж байхад чинь залгачихсан уу? Миний хайр тавилгын дэлгүүрт хүрээд ирээч. Зурвасаар-"
Тэхён үгээ цааш нь залгилаа. Утасны цаанаас сонсогдох танил эрийн дууг илүү лавшруулан сонсохыг хүслээ.
"Хайр нь зурвасаар хаягийг нь явуулчихья."
Утсаа халааслаад тавилгын дэлгүүр лүүгээ явав.
Байшин аваад гэнэтийн бэлэг баривал тэр үнэхээр минийх болно. Түүний сэтгэлийг эргүүлж чадна гэж найдаж байна.
Тэр замаараа үнэт эдлэлийн дэлгүүр орж бөгж сонирхов. Тэдэнд тийм ч их илүүдээ гарсан мөнгө байхгүй ч Тэхён түүнд бөгж авахыг хүсчээ.
"Уучлаарай, энэ бөгжийг үзэх гэсэн юм."
Бүсгүй түүнд шилэн хоргон дотроос гоёмсог шигтгээтэй гялалзсан мөнгөн бөгж гаргаж ирж үзүүлээд өөртөө авч байгаа эсэхийг нь асуулаа.
"Үгүй ээ, найз залуудаа авч байгаа юм."
"Тэгвэл энгийн хайрцагнаас өөр хайрцагт хийж өгч болно оо."
"Баярлалаа. Энийг авья."
Тэхён тавилгын дэлгүүр дээр ирвэл Жимини хэдийнээ ирчихсэн хүлээж байлаа. Удаж ирсэнд нь гомдоллох ч дэлгүүр орж тавилга үзэхдээ нүд нь сэргээд л явчихав.
"Бурхан минь, тэр яг л хааны ор шиг юм аа." хээ хуар болсон томоос том орыг харсан Жимин уулга алдан Тэхёны гарнаас зуурна.
"Гэхдээ Тэтэ, бидэнд энэ том орыг тавих өрөө байхгүй."
Тэхён инээд алдан түүнд харуулах зүйл байгааг хэлэн дагуулж явлаа. Тийм гайхалтай биш ч хоёр залууд хангалттай гэмээр байшингийн урд ирэхэд Жимин итгэж ядан дотогш орлоо.
"Энэ үнэхээр биднийх гэж үү?"
Тэр гайхан Тэхён руу харна. Гэрэл цацарсан жаргалтай инээд хүссэн ч цаанаа л нэг айдастай бүлтгэнэсэн нүд Тэхёныг ширтэнэ. Тэхён инээмсэглэн түүний урд очоод өвдөглөн суулаа. Тэгээд өнөөх бөгжөө нээн урдаа барина.
"Жимин, бид хангалттай зүйлтэй өсөөгүйг хэн хэн нь мэднэ. Гэхдээ би бидний хайр гал асааж чадахаар хангалттай их байсан гэдэгт итгэдэг. Надтай гэрлэх үү?"
Чимээ аниргүй байдал ноёлолоо. Хэн хэн нь дугарсангүй. Нэг нь яахаа үл мэдэж нөгөөх нь хариу хүлээн сууна. Ганц ялаа тэднийг харан чангаар дүнгэнэнэ.
"Тэхён би чамд хэлэх эсэхдээ эргэлзэж байгаа ч..."
"Битгий хэл! Миний сонссон, харсан зүйлс худлаа гэж хэлээч."
"Чамайг юу харж, сонссоныг чинь мэдэхгүй ч миний бодож байгаа зүйл мөн бол тийм ээ, бүгд үнэн."
|🥺
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Short StoryБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end