Маргааш нь Жимин нэг хар цүнх барин Тэхёны гэрт ирсэн юм. Эхний өдөртөө хэн хэнд нь эвгүй байсан ч дараа өдрөөсөө өмнөх шигээ байх болжээ.
Хорин жил найзалж нөхөрлөн, гэмгүй цагаахнаар үерхсэн шүү дээ. Жимин Чанёолоос түр ч гэсэн холдоод Тэхён дээр ирсэн нь л баярламаар зүйл байв.
"Жимин хамтдаа далай явцгаая."
Тэхён кофегоо балган ийн хэлэхэд Жимин толгой дохин орноосоо өндийлөө. Тэд явсаар өдөр өнгөрч байхад далайн эрэг дээр ирэв. Хэдийнээ намрын урь орчихсон, жиндүүхэн салхи сэвэлзэнэ.
"Чи санадаг уу? Асрагч эхийнх шиг байшин аваад хамтдаа амьдарна гэж амласнаа."
Тэхён элсэн дээр суун ам нээхэд Жимин санаа алдаад
"Тийм ээ, санадаг." хэмээн багахан мишээв.
"Би амлалтаа биелүүлэх гээд чадлаараа хичээсэн ч... Чи надаас аль хэдийн явчихаж."
Тэхён тэнгэр лүү ширтэн цийлгэнэх нулимсаа залгилна.
"Анхнаасаа бид учрах ёсгүй хүмүүс байсан байх."
Тэхён Жиминий үгийг шархалсан зүрхэндээ шигтгээд тэвчсэн нулимсаа дуслууллаа.
"Ганцхан удаа тэвэрчихье."
Тэр Жиминийг өвөр дээрээ суулгаад бэлхүүсээр нь тэврэн нуруунд нь нүүрээ наав.
Чамайг тэврэхэд мэдрэгддэг тэр амар амгалан...
Бидний хайр хөрчихсөн учраас алга болчихсон бололтой.
Хэзээ ч эргэж ирэхгүйг чинь мэдэх ч гуйж гувшин залхааж байгааг минь уучлаарай.
Өөр хүнтэй болсон гэдгийг чинь дуулаад шаналсныхаа эрхээр баярласныг минь мэдээсэй гэж хүсч байна.
Надаас илүү хайрлах нэгнийг олсон юм бол... Илүү ихээр хайрлуулаарай.
Энэ салах ёс биш байгаасай.
Гэхдээ эргээд уулзахыг хүсэхгүй байна.
Бар цэцэг шиг гунигтайгаар дэлбээлж гаслантайгаар хатсан миний хөөрхийлөлтэй амьдрал.
Гуйя, намайг хайрлаач.
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Short StoryБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end