"Тэтэ цайгаа уугаарай"
Жимин унтаж буй Тэхёны уруул дээр үнсэн дуудахад Тэхён
"Өнөө орой бэлэгтэй ирнэ ээ, хүлээж байгаарай" хэмээн орноосоо босов.
____________________________
"Сайн байна уу? Барьцаагүй зээл олгоно гэсэн зар хараад"
Тэхён нэгэн оффис дотор орж ирэн хамгийн түрүүнд харсан хүндээ ийн хэлэхэд өнөөх бүсгүй нь инээмсэглээд
"Та ийшээ суугаарай. Мэдээж бид нэг хүнд 120 сая хүртлэх зээл олгодог байгаа." хэмээн түүний өөдөөс харан мишээлээ.
Тэхён хийсэн тооцоогоо гаргаж ирэн хэсэг сууснаа
"Би 100 саяыг л авч чадах юм байна. 5 жилийн хугацаатай байж болно биз дээ? Би сард сая зургаан зуун мянган вон л төлж чадна." гээд нүдээ бүлтгэнүүлэн хариу хүлээнэ.
Бүсгүй инээмсэглэн гэрээний цаас аван мөнгөн дүн дээр нь Тэхёны хүссэн тоог бичин
"Та гэрээний заалттай заавал танилцах хэрэгтэй шүү. Бас бид сар бүр танаас үндсэн зээл төлөлтийн нэг сая таван зуун мянга, хүү төлөлтийн зуун мянган вон авна. Ингээд таны хэлснээр таван жил буюу 60 сар." гээд цаасыг Тэхён руу сунгав.
Түүнд элдэв янзын бичиг баримтын ч хэрэг байхгүй, нэрээ бичээд гарын үсгээ зураад л мөнгөтэй болох алтан боломж олджээ. Бурхан минь, ямар их баярлаж байгааг мэддэг ч болоосой.
____________________________
"Сайн байна уу? Энэ дүүрэгт байшин үзэх гэсэн юм."
Үл хөдлөх хөрөнгийн бирж дээр ирэхдээ картаа барин итгэлтэйхэн орж ирээд бөхийхөд нэг өвөө түүнийг угтаж авав.
Сөүлд асрагч эхийн байшин шиг том, гаднаа асар их модтой байшин олно гэдэг мэдээж их хэцүү. Бас тэнгэрт хадсан үнэтэй. Тэр мэдээж итгэлгүй байсан ч өөрсдөдөө тохирсон гайхалтай байшин авч чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байлаа.
Тэд нэлээн олон байшингаар орж үзсэний эцэст нэг байшин сонгоод эзэнтэй нь ярилцахаар болов.
Байшингийн эзэн ирээд Тэхёнтой хэсэг ярилцаж сууснаа үнээ таван сая воноор хямдруулж 70 саяд өгөхөөр боллоо.
____________________________
Тэхён байгуулсан гэрээгээ бариад хамаг хурдаараа гэртээ орж иртэл хэн ч байхгүй байв. Харанхуй гэрээ нэг тойруулж хараад урам нь хугарах ч удахгүй ирнэ гэсэг итгэлээр хүлээхээр шийдлээ.
10цаг...
11...
00...
1цаг...
2цаг... Хөлийн чимээ гарч хаалга аажуухан нээгдлээ.
Халамцуухан нэгэн орж ирээд гутлаа тайлав.
Явцдаа цамцаа өмдтэйгөө тайлж орондоо орох нь тэр.
"Жимин, хэлэх юм байна."
...чимээ аниргүй.
"Дараа болоо, Ёол. Би ядраад байна.
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Cerita PendekБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end