"Өнөөдөр л амласнаа биелүүлмээр байна."
Тэхён машинаа барин явахдаа Жиминий гараас хөтлөн байн байн үнсэнэ.
Жимин хуучных шигээ түрээсийн байрандаа очиж амьдаръя гэж үнэхээр их гуйсан ч зургаан насны амлалт яг одоо тэднийг хотын зах дахь том байшин руу зүглүүлжээ.
"Хоёулаа зүгээр л жижиг байшин, эсвэл байр авч болохгүй юм уу?"
Жимин том том байшингууд руу нэг л сүржин хараад ийн хэлэхэд Тэхён нүдээ анин толгой сэгсэрлээ.
"Хамгийн томыг нь авна. Тэгэх ёстой юм шиг санагдаад байна."
Тэд мод бутаар хүрээлэгдсэн хамгийн том хашаатай байшинг нь аваад гэрээгээ хийв. Дотроо бүрэн тавилгатай учир тэдэнд нэг их засварлах шаардлага ч байсангүй. Толинуудыг нь солихоор тохироод компани руугаа явав.
"S" брэндийн төв нь Италид байдаг учраас Тэхён Солонгост тогтвортой байж чадах болов уу, гэсэн санаа зовнилтой хэд хоногийг өнгөрүүлжээ.
Тэдний загварыг гаргах тийм ч амар биш. Авангард хэв маягийг орчин үеийнхтэй хослуулж, илүү нарийн хийцийг оруулж өгдөг учраас өндөр чадвартай хүн л хийж чадна. Тэр тусмаа арьсан эдлэлүүд нь бол бурхны бүтээл л гэсэн үг. Ямар гайхалтай загвар амилдгийг урлаг сонирхогчид мэддэг байлаа.
____________________________
Олон сар өнгөрчээ. Намар байсан бол одоо хэдийн зун болчихсон, мод бут ногоорсон харагдана. Тэхён онгоцноос буугаад л бушуухан цэцгийн дэлгүүр орохыг санууллаа. Жолооч залуу хар халуунд машин барьж байгаадаа бухимдаж ядаж байтал Тэхён хүртэл "хурдан хурдан" гээд байхаар ямар л олиг байв гэж. Хөлс нь урсаж нүд рүү орно.
Хамгийн том цэцгийн дэлгүүрийн үүдэнд ирэхэд Тэхён үсэрч буугаад дэлгүүр лүү орлоо. Олон арван цэцэгс дундаас онцгойрон харагдах "Бар цэцэг"-ийн зүг хурдтай алхаж, урд нь очмогцоо цэцэгчин бүсгүй рүү харан
"Энэ ямар цэцэг вэ?" гэх нь тэр.
"Бар цэцэг. Ес дүгээр сарын цэцэг учраас одоохондоо нэг их ирээгүй байгаа. Бас бар цэцэг нь өөртөө "Намайг хайрлаач" гэсэн утгыг агуулдаг учраас хайртай хүндээ өгвөл зүгээр юм болов уу?"
Бүсгүй хоёр гараа зөрүүлэн атгаж урдаа барьсан нь үйлчлүүлэгчээ хүндэлсэн мэт харагдах агаад ярианд нь уярсан хэн ч гэсэн цэцэг авмаар тийм сайхан юм.Тэхён цэцгээс хараа салгалгүй ширтэж гурван ширхгийг боолгож аван гэр лүү гээ зүглэв. Тэр өнөөдөр Жиминд ирнэ гэдгээ хэлээгүй учраас гэнэтийн бэлэг барихыг хүсч байлаа. Хотоос нэлээн зайдуу орших гэрийнхээ үүдэнд ирээд хэсэг балмагдаж орхив.
YOU ARE READING
𑁍Tiger Flower𑁍||Vmin\Completed\
Short StoryБар цэцэгсээр хүрээлэгдсэн миний хөөрхийлөлтэй амьдрал. Гуйя, намайг хайрлаач. start: end