01 | Different Special Strange

1.3K 175 5
                                    

Аав минь нас барсны дараа ээж гэнэтийн цочролоос үүдэн сэтгэцэндээ асуудалтай болсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аав минь нас барсны дараа ээж гэнэтийн цочролоос үүдэн сэтгэцэндээ асуудалтай болсон. Ээжийг сэтгэцийн эмнэлэгт хэвтсэнээс хойш эмээтэйгээ амьдарч эхэлсэн би долоо хоног бүр ээжтэй очиж уулздаг байлаа. Би эмнэлэгт орж ирээд шууд л ээжийн өрөө рүү чигээрээ явдаг ганц замтай болохоор эргэн тойронд өнгөрөх бусад өвчтөнүүдийг огт анхаардаггүй байв. Харин нэг удаа би их хачин хүүг олж харсан юм.

Түүнийг бусдаас анзаарсан учир нь тэр эндэх өвчтөнүүдээс яагаад ч юм тэс ондоо харагдаж байсан.

Ямар ч хувирал үзүүлдэггүй байх гэмээр нэг л хэвийн царай, хааяа нэг эргэн тойронд нь өрнөх зүйлсийг эргэлдүүлэн харах түүний нүд. Түүний нүд их хачин. Дотор нь орчихвол ёроол нь олдохгүй уначихмаар гүн том, алаг хэрнээ ямар ч өгүүлэмжгүй, хоосон. Тэгсэн хэдий ч надад туйлын үзэсгэлэнтэй харагддаг байв.

Намайг ээжтэй уулзахаар ирэх үед тэр заримдаа гадаа, зарим үед дотор цонх руу харчихсан ганцаараа сууж байдаг байсан. Ээжтэй уулзчихаад гарч ирэхэд хүртэл тэр яг тэр хэвээрээ сууж л байдаг байлаа. Өнөөх л нэгэн хэвийн царайтайгаа байдаг хэдий ч жирийн үеийнхээсээ илүү хачин мэдрэмж төрүүлмээр, тэнгэрээс эсвэл нараас ямар нэг зүйл хайгаад байгаа мэт бага зэрэг жихүүцэл төрүүлэм ч юм шиг хэрнээ сониуч харцаар харан суудаг байв. Заримдаа толгойгоо бага зэрэг гилжийлгээд мөрөө хавчина. Түүний үйлдэл бүр нь хачин.

Энд байгаа бүгдээс огт өөр ертөнцийн хүн шиг.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now