03 | Kang Taehyun

858 166 5
                                    

Эмнэлгээс гарч ирэхэд өнөөх хөвгүүн гадаа ганцаараа яг л өмнөх шигээ ямар ч хөдөлгөөнгүй, тэнгэр ширтэн сууж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эмнэлгээс гарч ирэхэд өнөөх хөвгүүн гадаа ганцаараа яг л өмнөх шигээ ямар ч хөдөлгөөнгүй, тэнгэр ширтэн сууж байв. Бас өвөр дээрээ нэг дэвтэртэй.

Энэ удаа би түүнтэй ярилцаж үзэхээр шийдлээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ээ. Зүгээр л тэгэх ёстой юм шиг санагдсан.

Намайг хажууд нь очин суух үед тэр над руу эргэж харах байтугай нүдээ ч хөдөлгөсөнгүй.

- Чамайг хэн гэдэг вэ?

Намайг асуухад тэр над руу удаанаар толгойгоо эргүүллээ. Миний үргэлж үзэсгэлэнтэй гэж бодож ирсэн тэр том, алаг нүд над руу жихүүцэл төрүүлэм хоосноор удаан гэгч нь ширтэх үед бүх л бие минь арзасхийх шиг болов.

- Кан Тэхён.

Тэр над руу нэлээн удаан ширтсэний эцэст ингэж хэлсэн юм. Өтгөн хөмсөг, том нүд, өндөр хамар гээд ойроос харвал бүр үнэхээр царайлаг. Дуу алдмаар царайлаг төрхтэй дээрээ хоолой нь хүртэл гоё юм. Ингээд харахад тэр энд цагаа өнгөрөөхөд дэндүү хайран харагдаж байна. Түүнийг миний үеийнх гэвэл ойролцоогоор 18 юм уу, 19 настай байх. Ийм жоохон хэрнээ энэ эмнэлэгт.. Харамсалтай юм.

- Тэхён? Намайг Харам гэдэг. Шин Харам.

- Харам..

Тэр доош харснаа миний нэрийг амандаа нэг давтан хэллээ.

- Манай ээж энэ эмнэлэгт байдаг юм. Би долоо хоног бүр ирж түүнтэй уулздаг.

Тэр юу ч дуугаралгүй зүгээр л урагшаа ширтсээр байх аж.

- Асууж болох эсэхийг мэдэхгүй юм.. Гэхдээ чи юунаас болж энд байгаа юм?

Намайг асуутал Тэхён над руу толгойгоо эргүүлэв. Тэгснээ толгойгоо бага зэрэг гилжийлгэн хэсэг ширтэж байснаа буцаад урагшаа харчих нь тэр. Харин надад яг түрүүнийх шиг бие арзаймаар эвгүй мэдрэмж төрсөнд гайхан байж байтал Тэхён ам нээлээ.

- Би бусад шиг инээж, уйлж чаддаггүй юм.

Түүн рүү гайхан хартал тэр над руу эргэж хараад, нүд рүү минь хэсэг ширтэж байснаа хэлэв.

- Би юу ч мэдэрдэггүй.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now