10 | Nothing

667 153 3
                                    

TAEHYUN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

TAEHYUN.

Аав ээж хоёр Дэгү рүү эмээгийнд очихоор явахдаа замдаа осолдож нас барцгаасан. Өнөөдөр бол тэдний оршуулгын өдөр. Бас би яг одоо тэдний булшны өмнө зогсож байна.

Өвөө, эмээ бас аав ээж хоёрын ах дүүс, найзууд, ажлынхан нь бололтой миний мэдэхгүй маш олон хүмүүс байна. Зарим нь орж буй борооноос өөрсдийгөө халхлахаас илүүтэй, зогсолтгүй уйлах нь хачин.

Би ч бас уйлах ёстой юм болов уу? Гэхдээ яаж уйлдаг юм бол? Надад юу ч мэдрэгдэхгүй байна.

Бүрхэг тэнгэр, гашуудан зогсох хар хувцастай хүмүүс, харин урд минь аав ээж хоёрын нэр сийлээстэй булш.

Би юу мэдрэх ёстой юм бол? Уйлахын тулд яах ёстой вэ?


Ширүүн орсон бороонд норсон үс минь нүдний минь урдуур орж хааяа нухлах нь төвөгтэй.

Өөр юу ч мэдрэгдэхгүй байна.

Юу ч.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now