04 | Book

767 160 1
                                    

Эмнэлгээс гарч ирэхдээ Тэхёныг өмнөх шигээ гадаа, дээш тэнгэр ширтэн сууж байхыг харлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эмнэлгээс гарч ирэхдээ Тэхёныг өмнөх шигээ гадаа, дээш тэнгэр ширтэн сууж байхыг харлаа. Гэхдээ энэ удаа түүний хажууд өнөөх хөвгүүн байж харагдав. Өмнөх удаагийнх шиг тэр хажууд нь инээмсэглэсээр зогсоо зайгүй ярьж, харин Тэхён ямар ч хариу үйлдэлгүй тэнгэр ширтсээр суух аж.

Энэ хоёр үнэхээр хачирхалтай хослол юм. Өнөөх хөвгүүнийг нь сайн мэдэхгүй ч тэр их сэтгэл хөдлөлтэй юм шиг харагдаж байна. Харин Тэхён.. Тэр юу ч мэдэрдэггүй гэсэн. Түүний ямар ч хувиралгүй, хоосон царайных нь учир тэр.

Удалгүй өнөөх хөвгүүнийг сувилагч дуудсан бололтой босоод явчхав. Би түүний араас хэсэг харж байгаад буцан Тэхён руу харвал тэр над руу харж байх нь тэр. Тэхён тэр хэвээрээ ширтээд л байсан ба эвгүй санагдсанд би өөдөөс нь алхаж эхэллээ.

Намайг хажууд нь очоод суун суутал тэр над руу ширтсээр байсан ба суусны дараа ч ширтээд байсан болохоор нь би "я-яасан?" гэтэл Тэхён юм хэлэлгүй шууд урагшаа харчхав. Тэгээд үргэлжлүүлэн дээш хараад, тэнгэр ширтэж эхэллээ.

Гэхдээ тэр өдөржин ингэж тэнгэр ширтэж суухаас өөр зүйл хийдэг болов уу? Магадгүй ямар нэг..

- Чи уншиж чадах уу?

Намайг асуухад Тэхён над руу эргэж харснаа удаанаар толгойгоо дохилоо. Ашгүй дээ.

- Би маргааш дахиад ирнэ. Тэгэхдээ чамд ном авчиръя. Би одоо давтлагатай болохоор ингээд явлаа. Баяртай!

Би түүнд ингэж хэлчхээд босоод явж эхэлсэн ба нэлээн явж байгаад эргэж харахад тэр миний араас харсаар байсан юм.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now