16 | The End

888 180 9
                                    

Тэхён үнэхээр нас барчихсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён үнэхээр нас барчихсан.

Өнөөдөр түүний оршуулах ёслол болов. Би Тэхёны нагац эгчтэй нь ярилцаж, түүний оршуулах ёслолд оролцсон. Гэхдээ би тэнд удаан байж тэсээгүй.

Гэртээ орж ирээд ширээн дээрээ орхисон Тэхёны тэмдэглэлийг олж харлаа.

Хэрвээ би үүнийг уншвал тэвчиж чадах болов уу? Эсвэл тэвчиж чадахгүй, дахиад ухаан алдаж, эмээгийн санааг зовоочихвол..

Тэгээд эцэст нь дэвтэрийг аваад орон дээр суун эхнээс нь уншиж эхлэв. Эхлээд нөгөө хэдхэн үгтэй, мод, тэнгэр, цаг агаарын тухай өгүүлбэрүүд явж байсан ч нэг хуудаснаас эхлээд миний нэр ороод ирсэн юм.

...
Харам өнөөдөр надад хэн нэгний талаар бич гэж хэллээ. Тиймээс одоо түүний талаар бичих болно.

...
...
...

...
Гадаа хүйтэн байсан ч Харам надад ороолтоо өгсөн. Үнэхээр дулаахан. Түүний ороолт, бас Харам ч гэсэн.

...
Харамын хажууд байх үнэхээр тайван бас тухтай. Би үргэлж түүний хажууд байхыг хүсч байна. Гэхдээ түүний хажууд байх үед надад хачин зүйл мэдрэгддэг болсон. Энэ юу вэ? Би мэдэхгүй нь.

...
Харам намайг эндээс гарвал хамтдаа хүрээлэн оръё гэж хэлсэн. Тэгээд тэр гарыг минь атгах үед зүрх хүчтэй цохилж эхэлсэн. Үнэндээ сүүлийн үед ийм зүйл болоод байгаа.

...
Эмчид Харамын хажууд байхад ямар санагддаг талаараа хэлэхэд тэр үүнийг "хайр" гэж хэллээ.

Хэрвээ би чамд хайртай гэвэл, чи ч бас надтай адилхан болов уу?

...
Харам өнөөдөр ирээгүй. Хоосон санагдаж байна. Энэ мэдрэмжийг юу гэх ёстойг мэдэхгүй ч надад таалагдахгүй байна.

...
Би үхэхийг хүсэхгүй байна. Харамын хажууд байж, эмнэлгээс гараад түүнтэй хамт хүрээлэн ормоор байна.

...
Харамыг дахиж харахгүй байхаас айж байна. Энэ дэвтэр чамд очихгүй байгаасай.*

...

Энэ түүний сүүлчийн тэмдэглэл байлаа. Уншиж дуусах үедээ би хэдийн уйлаад эхэлчихсэн байснаа мэдсэн юм.

Шударга бус юм. Яагаад чи өөрийн мэдрэмжээ бүгдийг нь надад бичиж үлдээчхээд, минийхийг сонсохгүй явчхаж байгаа юм бэ?

Би өвдгөө тэврээд чимээгүйхэн уйлж эхлэв. Тэвчиж чадахгүй нь. Цээж хүнд оргиод, дахиад л амьсгалж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрж, гар минь салганаж байв.

Тэхёныг хармаар байна. Тэхёны хоолойг сонсмоор байна. Тэхёныг санаж байна.

Айж байна. Хоолойг чинь, төрхийг чинь, инээмсэглэлийг чинь мартчих вий гэхээс. Чамайг санагдуулах зүйл энэ дэвтрээс өөр байхгүй шүү дээ.

Бүгдийг нь хэлэхийг хүссэн юмсан. Хамгийн сүүлчийн удаа уулзахдаа юу мэдэрснээ бүгдийг нь.
"Би ч бас чамтай ижил зүйл мэдэрдэг" гэж.

Гэхдээ одоо хүссэн ч чадахгүй биз дээ?

Уучлаарай, Тэхёнаа. Амьд байхад чинь хэлж чадаагүйд.

Бидний хамт байсан хугацаа урт байж чадаагүй ч, хэсэгхэн хоромд ч болов амьдралд минь орж ирсэнд баярлалаа.

Кан Тэхён, үнэхээр их санаж байна.












Хэсэгхэн зуур амьдралд минь орж ирэхдээ бүх зүйл минь болчхоод явчихсан нэгний тухай.


The end.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now